x

Улс төрд нөлөө бүхий этгээд Хөгжлийн банкны зээлд холбогдвол АТГ шалгана

Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн гомдол мэдээллийг үндэслэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хязгаарлаж, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилжээ. Тухайлбал  "Гантиг Вилла" хотхоны есөн блок барилгыг битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулав.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар нэгдүгээр сарын 28-нд албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллээр Хөгжлийн банкнаас нийт чанаргүй гэж үзэж 52 зээлийг шалгуулахаар АТГ-т ирүүлснийг хэрэг нээж, мөрдөн шалгаж байна. Мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулсан. Хэргийг шалгаж эхэлсэн цагаас Хөгжлийн банкны зээлдэгчдээс 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлсөн байна.

АТГ-ын мөрдөн шалгах ажлын хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан. Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуй нэгжийг албан ёсны вэб хуудаст байршуулна. Жишээлбэл, "Хөтөл", "Бэрэн", "Ачлалт трейд" гэх мэт.

Мөн иргэдэд анхааруулж хэлэхэд аливаа худалдан авалт хийхдээ тухайн байгууллага бүртгэлийн маргаантай, дансыг битүүмжилсэн эсэхийг нягтлах хэрэгтэй. Жишээлбэл, "Гантиг Вилла" хотхоны есөн блок барилга нь Хөгжлий банкны барьцаанд байгаа бөгөөд хуулийн байгууллагаас битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Иргэд шүүхийн маргаантай асуудалд холбогдож, хохирох вий. Тус хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий учраас битүүмжлээд байгаа юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаас өмнө АТГ-т энэ банктай холбоотой хэд хэдэн хэргийг шалгасан. Жишээлбэл, "Бэрэн" компанид холбогдох 11 албан тушаалтан болон Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарын хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Н.Мөнхбатын хэрэг шүүхээс гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн найм орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд буцаан төлөхөөр болсон байдаг. Түүний дараа тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяртай холбоотой хэргийг мөрдөн шалгаж байгаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Чанаргүй 52 зээлдэгчийн нэрийг ил тод зарлаж болдоггүй юм уу?

-Чанаргүй зээлийн ангилалд, эсвэл хугацаа хэтэрсэн 52 зээлийн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дээр хэлсэнчлэн үл хөдлөх хөрөнгө, лиценз, дансыг битүүмжилсэн. Энэ аж ахуй нэгжүүдийг АТГ байгууллагынхаа албан ёсны сайтад нээлттэй мэдээлнэ. Тухайлбал, "Хөтөл", "Берун", "Ачлал трейд" гэх зэрэг компаниуд байгаа. Үлдсэн аж ахуй нэгжүүдийг байгууллагынхаа албан ёсны сайтад байгуулъя.

-Нэгдүгээр сарын 28-наас өмнө, АТГ Хөгжлийн банктай холбоотой хэчнээн хэрэг шалгасан бэ?

-Дээрх 52 чанаргүй зээлдэгчийн асуудлаас өмнө АТГ Хөгжлийн банктай холбоотой хэргүүд шалгагдсан.

-Авлига авсан хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар ямар нэг ял шийтгэлгүй өнгөрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Хөгжлин банктай холбоотой хэрэг ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар хэрэг замхрах вий гэсэн болгоомжлол иргэдэд байна?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатад холбогдох хэрэг байна. Н.Мөнхбатын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцож улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Харин түүнд албан тушаалын давуу байдал олгосон нэр бүхий компаниас 8.5 тэрбум төгрөгийг буцаан төлөх шийдвэрийг гаргасан.

-Дансыг нь битүүмжилсэн 13 зээлдэгч байгаа. Энэ данс хэн хэний данс байгаа вэ. Нэрлэж болох уу?

-Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад хамаарна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр нийтэд мэдээлэгдэнэ. 52 чанаргүй зээлийн асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоно.

-52 зээлдэгчийг зарлана гэж байна. Үүнтэй холбоотойгоор улстөрчидтэй холбоотой хэчнээн зээлдэгч, компани байгаа юм бэ?

-Зээл олгосон асуудлаар улс төрд нөлөө бүхий этгээд холбогдвол АТГ шалгана. Үндсэн хуулийн зарчмын дагуу хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хүрээнд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд шалгах ёстой.

-Хөгжлийн банкнаас зээл олгосон хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх юм бэ. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг шалгаж байгаа юу?

Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын хэрэг шийдэгдсэн. Дараагийн захирлаар ажиллаж байсан Б.Батбаярт хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа. Энэ талаар албан ёсны цахим хаягтаа байршуулсан.

-“Гантиг вилла” хотхоны есөн блокийг битүүмжилсэн гэлээ. Үүнтэй адил нийт хэчнээн үл хөдлөх хөрөнгийг иргэд худалдан авч болохгүй вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон зүйлийг мэдээлсэн. Цаашид ийм нөхцөл байдал тогтоогдвол тухай бүрт нь нийтэд мэдээлнэ.

-Нэг настай хүүхэд говьд уул уурхайн компани эзэмшдэг гэх мэдээлэл гаднын хэвлэлд ил боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?

-Энэ мэдээлэлд гарсан тухайн бүс нутаг оффшор бүс нутагт хамаарна. Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг нь цаана нь албан тушаалтан эсвэл, улс төрд нөлөө бүхий этгээд байгаа гэж сэжиглэн шалгаж болох үндэслэл байна.

-ЖДҮХС-тай холбоотой асуудал хэрхэн шийдвэрлэж байна вэ. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг ЖДҮ-ийн хэрэг шиг хэдхэн хүн торгуулаад, өршөөгдөөд өнгөрөх вий гэсэн хардлага байна?

-Тэмдэглэж аваад тодорхой мэдээллийг эргээд хүргэе.

-Зориулалтын бусаар зарцуулагдсан 20 зээлдэгчийн нэрийг хэзээ ил болгох вэ?

-Хөгжлийн банктай холбоотой зээлийг мэдээж шалгана. Энэ асуудлыг шалгах мөрдөгчийн ажлын хэсэг байгуулсан. Мөн өөр төрлийн зээлийг шалгана.

-Албан тушаалын хэргээр ял шийтгэгдсэн хүнийг төрийн албанд томилохгүй гэдэг. Гэтэл авлигын хэрэгт холбогдсон 115 хүн төрийн албанд орж ажилласан гэдэг мэдээлэл байдаг. Жишээ нь Эрдэнэс Монгол компанийн дэд захирал авлигын хэргээр ял шийтгүүлсэн хэрнээ ажилласаар байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Төрийн албаны тухай хуульд авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэгдсэн хүнийг томилохыг хориглодог. Төрийн өмчит компаниудын хувьд энэ үйлчлэлд хамаарахгүй. Төрийн жинхэнэ албан тушаал биш гэж явдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай тодорхой зохицуулалт оруулах хэрэгтэй. Манай байгууллагын зүгээс төрийн өмчтэй холбоотой төрийн өмчит компани дүрэмдээ авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг томилохгүй байх зөвлөмжийг байнга хүргүүлдэг.

-УБТЗ-ын хэлтсийн дарга Ж.Пунцагийг ямар хэргээр шалгаж байгаа юм бэ?

-Бид энэ талаар өмнө нь мэдээлэл хийсэн. Эрүүгийн хэрэгт холбогдуулан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд шалгаж байгаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ одоогоор аваагүй байна. Үргэлжлүүлэн шалгаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 8 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 10 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 11 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 13 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 15 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 2 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 7 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 8 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 9 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 9 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 10 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 12 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 13 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 13 цаг 59 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 9 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 10 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 11 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 12 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top