x

Жо Байден: Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэн чухал түнш орон гэж үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан нэгдүгээр сарын 25-нд захидал ирүүлжээ.

Тэрээр уг захидлын эхэнд АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.



"Цагаан ордон, Вашингтон, 2022 оны Нэгдүгээр сарын 25, 

Монгол Улсын Ерөнхийлөгч

Эрхэм хүндэт Ухнаагийн Хүрэлсүх танаа

Ноён Ерөнхийлөгч өө: 

Бидний 35 жилийн дипломат харилцааг тэмдэглэн энэхүү захиаг бичиж байна. АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг бөгөөд цаашид бид Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтыг нь тууштай дэмжихээ илэрхийлж байна.

Хамтын ардчилсан үнэт зүйлс дээр суурилсан манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрхэн өсөж хөгжсөнийг харахад гайхалтай санагдаж байна. Бидний бат бэх түншлэлийн тулгын чулуу нь манай иргэд хоорондын харилцаа билээ. 1994 онд Монгол Улсад анх Фулбрайтын тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээс хойш нийт 500 гаруй монгол, америк иргэд тус хөтөлбөрт хамрагдаж, соёлын солилцоог өргөжүүлж, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжиж иржээ. Энэ хугацаанд мөн АНУ Энх тайвны корпусын 1,500 орчим сайн дурын ажилтныг Монгол Улс руу илгээсэн бөгөөд тус хөтөлбөрөө удахгүй дахин үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэж байна.

Хоёр орны хоорондын тогтвортой бөгөөд үр өгөөжтэй цэргийн харилцаа нь бидний өргөн цар хүрээтэй түншлэлийн илрэл болж байдаг билээ. Африк, Ирак, Афганистан дахь олон улсын энхийг дэмжих болон эвслийн ажиллагаануудад хоёр арваны турш Монгол Улсын оруулсан хувь нэмэрт миний бие талархаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь мэргэжлийн түвшний энхийг сахиулагч, цэрэг дайчид гэсэн нэр хүндийг олон улсад нэгэнт олсон бөгөөд цаашид бид хамтарсан цэргийн сургуулилалтаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болно.

Онцгой хүндрэл бэрхшээлийн үед ч бид бие биесээ дэмжиж ирсэн билээ. Бид КОВИД-19 цар тахалд цэг тавьж, эдийн засгаа сэргээхэд хамтран зүтгэх ёстойг Омикрон хувилбар дахин сануулж байна. 2020 оны 6 дугаар сард Монгол Улс хувийн хамгаалах хэрэгсэл хандивласанд АНУ-ын иргэд талархалтай байдаг. Тухайн үед КОВИД-19 цар тахалд нэрвэгдээд байсан Аризона мужийн Навахо резервацид тэдгээр хэрэгсэл тун их хэрэг болсон билээ. Мөн АНУ-аас Монгол Улсад 1 сая гаруй тун Файзер вакцин хандивлаж, цар тахлын хариу арга хэмжээг нь дэмжих зорилгоор амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн дадлага сургалт, КОВИД-19-өөс сэргийлэх мэдээллийн аян зэрэг хэлбэрээр 8 сая гаруй ам. долларын тусламжийг үзүүлсэндээ бахархалтай байна.

Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй олон төслүүдээр би бахархаж байна. Үүнд Мянганы сорилтын корпорацын 350 сая ам. долларын өртөг бүхий усны түүхэн компакт гэрээ болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэлтийг дэмжих 15 сая ам. долларын төслийг нэрлэж болно.

Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна.

Манай хоёр улсын дипломат харилцааны томоохон ойг тэмдэглэж буй энэ мөчид хамтдаа хийж бүтээсэн бүхнээрээ бахархахын зэрэгцээ айсуй он жилүүд биднийг улам хүчирхэгжүүлнэ гэдэгт би бат итгэж байна.

Хүндэтгэсэн, Жозеф Байден" гэжээ.

 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 6 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 8 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 9 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 11 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 13 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 0 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 5 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 6 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 7 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 7 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 8 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 10 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 11 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 13 цаг 57 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 7 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 8 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 9 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 10 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top