x

С.Бямбацогт: Хөгжлийн банкнаас олгосон хуудуутай бүх зээлийг шалгаж, төлүүлэх ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бусаар, зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан ярьж байна. Ийм гүтгэлгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.  

Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Энэ зорилгоос надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй Ховд-Эко цемент бол хөгжлийн төсөл. 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн том төсөл. 

Нийслэлээс 1,500-1,600 км алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн. Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригддаг. Энэ асуудлыг шийдэх, цементийн үнийг хотынхтой адил болгож хямдруулах зорилготой хөгжлийн төсөл.

Тэр ч утгаараа Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн хоёр ч засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдсан.

Өнөөдөр тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж барилгын материалын үнэ 70-80 хувь өссөн. Инфляцын энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байгаа. Энэ үед бид барилгын талх болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байна.

Цаашдаа бид дан ганц цемент төдийгүй барилгын арматур, шил цонх, бусад дагалдах материалаа бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Үүнийг л холыг харсан хөгжлийн бодлого гэнэ.

Хамаг байдгаа гаднаас авдаг , импортын үнэнд дарлуулдаг эдийн засгийн хараалаас, хараат байдлаас Монгол Улс ангижрах ёстой. Зээлийн хулгайтай тэмцэхийн оронд жинхэнэ хөгжлийн төслүүдээ хоморгонд нь хэлмэгдүүлж улс орныхоо хөгжлийг гацааж, нурааж болохгүй.

Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, хугацаанд нь төлөхгүй, төр, ард түмнийг хохироож байгаа бол тэр гэмт хэрэг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарна гэж эндүүрч байгаа бол тэр гэмт хэрэг.

Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар орсныг  АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна. 

Баруун бүсэд барилгын материалын үнийг бууруулах,  хэдэн зуун хүн ажил орлоготой, болгож буй  цементийн үйлдвэр баригдах ёстой. Мөн Эрчим хүчний хараат байдлаас Монгол Улсыг салгах Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах ёстой, “Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк” ашиглалтад орох учиртай. Баруун бүсдээ, Ховдодоо томоохон төслүүдийг хэрэгжүүлж “Шинэ Ховд”-ыг цогцлоохын төлөө тууштай зүтгэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top