x

Б.Гарамгайбаатар: Эрх баригчдын бодлогогүй үйлдлээс болж эдийн засагт дахин хар толбо бий болох нь

Ардчилсан намын дэд дарга Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Хөгжлийн банк тойрсон асуудал сүүлийн хоногуудад ихээр яригдаж байна. АН ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Би Үндсэн хуулийг авчирснаа сэтгүүлчдэд үзүүлье. Би Үндсэн хуулиа дээдэлдэг хүн. Үндсэн хуулиа барьж байгаа учир би худлаа зүйл ярихгүй. Үндсэн хуулиар бол хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Мөн иргэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. 

Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргахад эх үүсвэрийн асуудал яригдана. Хөгжлийн банкны асуудлыг хурцаар тавихдаа асуудлыг зарлах эрх бүхий хүн нь зарлаагүй. Хөгжлийн банк ТУЗ-тэй, ТУЗ нь ийм шийдвэр гаргасан гэх нотолгоо алга. ТУЗ-ийг Засгийн газраас томилдог. Үүнээс гадна хараат бус дөрвөн гишүүн байдаг. ТУЗ нь уг шийдвэрийг гаргасан бол хууль ёсны үйл ажиллагаа болно.

Ингэх нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодоосой. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гүйцэтгэх захирал нь анх олон нийтэд цацсан. Гэтэл тухайн банк төлөөлөн удирдах зөвлөлтэй. Энэ зөвлөлийг Засгийн газраас томилдог бөгөөд хараат бус дөрвөн гишүүнтэй. Нийтээрээ хэлэлцсэн эсэх нь эргэлзээтэй байдлаар 26 аж ахуйн нэгжийн нэрийг зарлалаа. Нэгээс бусад нь 2017 оноос хойш зээл авсан хүмүүс байна. 

Сүүлийн үед зээл, төсөл, Засгийн газрын захиалгат ажлыг хийсэн санхүүжилтийг бүгдийг нь холиод зээл гэдэг утгаар мэдээлэл цацаад эхэлсэн. Энэ нь Монгол Улсыг саарал жагсаалтад орох нөхцөл дахин бүрдүүллээ гэж үзэж байна. Эрх баригчдын бодлогогүй үйлдлээс болж эдийн засагт дахин хар толбо бий болох гэж байна. 

Олон түмэнд нэр хүнд олох гэж буруу мэдээлэл цацах нь хортой. Мэдээллийн үнэн эх сурвалжийг нарийвчилж тогтоох нь чухал. Бондын зөвлөл гэж байхад ажиллаж байсан хүний хувьд дээрх асуудлыг анхааруулмаар байна. 

АН-ын нэр бүхий хүмүүсийн нэр төрийг энэ үйл явдалдаа татан оролцуулж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа бол манай нам тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top