x

Төсөвт тодотгол хийх тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 12 цаг 08 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.  

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2022 онд инфляцийн түвшин 6.7 хувьтай байх зорилтыг хангах эсэхийг лавлахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Улсын Их Хурлаар баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийн түвшин 6.7 хувьтай байхаар батлагдсан зорилтыг хангаж ажиллана гэдгээ онцолсон. 

Ингээд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нарын зүгээс “хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 7-д тусгагдсан “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ тэрбум төгрөгөөр 2022 онд “4,906.7” гэснийг  “4,809.6” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.5” гэснийг “10.3” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.  

Иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Дараа нь Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсний дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нараас горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн. 

Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1.-т зааснаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдөхгүйгээр, үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийхтэй холбоотой УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нараас  гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Төслийн 1 дүгээр хавсралтын 13.1.1.238-д тусгагдсан бага сургуулийн барилга 160 суудал, Баян-Өлгий, Ногооннуур сум, 2 дугаар баг төсөл арга хэмжээний “2 дугаар баг" гэснийг "6 дугаар баг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив.

Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 5 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 7 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 8 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 10 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 12 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 11 цаг 59 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 4 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 5 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 6 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 6 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 7 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 9 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 10 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 13 цаг 56 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 6 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 7 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 8 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 9 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top