x

Н.Учрал гишүүн С.Эрдэнийн хүү Э.Одбаяр руу давшилж, "дуртай болгон нь жагсдаг болох нь" гэв 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чиглэл өгч, Засгийн газраас өргөн мэдүүлнээр өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал ахмадуудын тэтгэврийг нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Т.Доржханд гишүүнийг нэлээдгүй шүүмжилж, үргэлжлүүлэн #NoDoubleStandart хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр луу дайрав. 

Тэрээр тойргийн сонгогчдодоо хэвийн боов тараасан гэх шүүмжлэлд өртсөн юм. Үүний дараа буюу өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нарын төрийн түшээ иргэдэд эд зүйл тараахыг хориглосон хууль санаачилна гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүүн Н.Учрал өнөөдрийн чуулган дээр "Өнөөдөр ахмадууд үнэхээр ядуу амьдарч байна. 80 хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доод хэмжээний орлоготой. Би тэтгэвэрийн шинэчлэлийг олон жил ярьсан. УИХ-ын даргаас захирамж гаргаж Ажлын хэсэг байгуулаад, хувийн тэтгэврийн хуулийг санаачлаад өргөн барьсан. Үүнээс хойш нэг жил хагас болж байна. Засгийн газартай хамт хэлэлцээд явъя гэж байгаа. Ингэж углуургаар нь авч хэлэлцэхгүй бол косметик засвар цаашдаа амжилтанд хүрэхгүй. Тийм ч учраас энэ Оюутолгойгоос орж ирж байгаа баялгийг тэтгэврийн санд хуримтлуулах, хуримтлалын нэгдсэн сантай болох ажлаа даруй хийх шаардлагатай байна. 

Дээрээс нь тэтгэврээр их улс төрждөг боллоо. Нэг хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр С.Одонтуяа гэдэг хүний тархийг угаагаад ул боов тараахыг хуульчлах юм гэнэ. Нэг ийм хийх ажилгүй нөхөртэй боллоо. Хэдэн жагсагчдад мөнгө өгөөд наадамгүй болгосон. Бөх нь ч барилдаж чадахаа больсон. Сүүлдээ цагаан саргүй болж, ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа болих юм байна.

АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг хүнээс Нийгмийн даатгалын мөнгийг олж авмаар байна. Тэр хүүд нь гудамжинд жагсаж байхаар аавынхаа гэрт очиж мөнгө олж ир гэж хэлье. Одоо дуртай болгон нь дуугардаг, жагсдаг болох нь” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 44 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 50 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 55 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 2 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 57 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 48 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 52 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 15 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 22 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 44 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 52 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 15 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top