x

Якоб Стаусхолм: Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсэж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Якоб Стаусхолм УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд түүний хүчин чармайлт чухал байсныг онцоллоо.

Мөн Рио Тинтогийн хувьд шийдвэр гаргахад амаргүй байсан хэдий ч эцсийн дүнд Оюутолгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрч, түншлэлийг бэхжүүлэх шийдэлд хүрсэнд баяртай байна. Монгол Улсад ардчиллын процесс хэрхэн өрнөж байгааг харахад таатай байна. Иймд Улсын Их Хурлын даргад бараалхсанаар талархал илэрхийлэх, төслийн талаар санал солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Оюутолгойн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнд баяр хүргэлээ. Монгол Улс гуравдагч хөрш орнуудтайгаа ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг уулзалтын эхэнд тэмдэглэлэв.

Тэрээр Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол ард иргэдийнхээ оролцоог хангасан, ашиг сонирхлыг нь хангахаар ажиллаж ирсэн. Иймд Оюутолгойн асуудлаарх Түр хороог Улсын Их Хуралд байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулснаар ард иргэддээ тэнцвэржүүлсэн, үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьсон. Мөн хөрөнгө оруулагч талтай ил тод, нээлттэй хамтран ажиллаж, олон талт байр суурийг нэг талд гаргаснаар ардчиллын үнэт зүйлсэд хүрч чадсан юм гэлээ.

Ноён Якоб Стаусхолм Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжийг олгосон нь маш том үүрэг хариуцлага. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсэж байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар алсыг харсан, харилцан ашигтай байх зарчмыг гол тулгуур болгосон Рио Тинтогийн удирдлагуудад талархал илэрхийлж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед алсыг харсан бодлого чухал болохыг тодотгов.

Талууд Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хэрэгжилт, татвар, боловсон хүчин зэрэг бусад асуудлаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болд болон албаны бусад хүмүүс байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top