x

Х.Нямбаатар: Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болиулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар товч танилцуулга хийв.

Тус өөрчлөлтөөр авлига, хээл хахуулийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар бус энгийн журмаар шийддэг болох юм. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруугаа хүлээснээр ял наймаалцаж, торгууль төлөөд өнгөрдөг байсан бол Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөөр зохих шийтгэлээ эдэлдэг болох юм байна.

Сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалт бий.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял наймаалцах явдал сүүлийн үед нэлээд их гарах болсон. Ихэвчлэн торгуулийн ял авч, нийтийн албан тушаалд тодорхой хугацаанд ажиллахгүй байх шийтгэлийг шүүхээс оногдуулж байгаа.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд “Зарим нь 4-5 жил хоригдох ял шийтгүүлж байхад, зарим нь 40 сая төгрөгөөр торгуульж байна” гэдэг шүүмжлэх гарах болсон.

Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар авлигын хэрэгт шалгагдаж байгаа хэн боловч хэрэг хялбаршуулах нөхцөлөөр шийдүүлэх эрх нь нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх эрх хэнд ч бий.

Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс ирэх УИХ-ын хаврын чуулганд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн. Уг өөрчлөлтөд зөвхөн авлигын хэргүүд дээр хэрэг хялбаршуулахгүй ердийн журмаар шийддэг болох асуудлыг тусгана" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 36 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 45 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 51 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 56 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 0 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 58 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 49 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 53 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 16 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 23 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 45 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 53 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 16 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top