x

"УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй"

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд ахмадуудыг цуглуулан хэвийн боов болон гурил, бусад хүнсний багцийг тарааж буй зураг, бичлэгийг цахим орчинд байршуулсан юм. Энэ мэт гишүүдийн увайгүй үйлдлүүд иргэдийн бухимдлыг нилээдгүй их төрүүлсээр байна. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хэвийн боов, бэлгийн зүйл тарааж, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. Хоёрхон сарын өмнө Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсан. Төсөв дээр үр ашиггүй зардал, хавтгайрсан халамжийн бодлого хэвээрээ байна. Манай улсын иргэдийн гурван хүн тутмын хоёр нь ажилгүй байхад цементэн хөшөө барьдаг, цагаан сараар иргэддээ хэвийн боов, гурил тараадаг байдлыг хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1-т ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийн дуусталх хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалт байдаг. Одоогийн хуулиар бол та юм тарааж болно гэсэн зохицуулалт байгаа юм. Тиймээс хуулийн хязгаарлалт хийх хэрэгтэй.

Хэрвээ та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тараахгүй гэж хуульчлах хэрэгтэй. Хэрвээ ингэсэн тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ерөнхий зохицуулалтыг хуульд оруулахаар санал болгож байгаа. Энэ заалт нь зөвхөн УИХ-ын гишүүд биш, шат шатны сонгогддог албан тушаалтнуудад хамаатай байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна.

Шат шатны сонгуульт албан тушаалтнууд дөрөв, зургаа жилийн хугацаанд иргэдээс санал авах зорилгоор ямар нэгэн эд, бэлгийн зүйл тараахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулах саналаа нэгтгээд хаврын чуулганд оруулах болно.

Иргэд зарим УИХ-ын гишүүдийг буруутгаад байна. Яагаад ийм зүйл болоод байна вэ гээд тухайн бэлгийг тарааж байгаа гишүүдтэй холбогдоход систем нь ийм байхад яах юм бэ гэдэг хариулт өгч байгаа" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй, хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно. Нэг удаагийн бэлэг тараахаас илүү аймаг, нийслэл, дүүргийг нийтэд нь яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй байна. Ер нь бэлэг тараах нь сөрөг үр дагавартай. Мөнгөний уралдаан болдог. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад болж байгаа.

Тиймээс УИХ-ын Сонгуулийг хуулийг боловсронгуй болгоход шийдэл гаргаж ажиллах ёстой. Утаа, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдмээр байна. Татварын орчныг улам таатай болгож, өрхийн бизнесийг дэмждэг, хавдрын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлж, эмнэлэг, сургуулиа бариач гэсэн зүйлийг иргэд ихээр ярьж байна.

Сонгогчдын боловсрол дээшлээд байхад улстөрчид шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс бидний зүгээс шийдлийг санал болгож байна. УИХ-ын гишүүдийн хэрэгжүүлж буй ажлуудаас иргэдийн сэтгэлд нийцэж, дэмжлэг авч буй олон төсөл, хөтөлбөр бий" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 44 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 51 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 55 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 0 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 3 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 58 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 49 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 53 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 16 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 23 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 45 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 53 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 16 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top