x

С.Баяр: Цагаан сараар хар гэрт суух шиг гунигтай зүйл үгүй

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч шийдвэрлэснээс хойш 40 дэх хоногтойгоо золгож байна. Шүүхийн шийдвэр гарсан орой Э.Бат-Үүлийн өмгөөлөгч болон хүү Чулуудай нар "Улс төрийн зорилгоор хилсээр яллалаа. Давж заалдана" гэдгээ мэдэгдсэн. Гэвч Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх, тодруулбал шүүх хуралдааны даргалагч шүүгч Б.Халиун шүүгдэгч нарт шүүхийн тогтоолыг бичгээр гардуулж өгөөгүйн улмаас Э.Бат-Үүлийн өмгөөлөгч болон түүний гэр бүлийнхэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхээ эдэлж чадахгүй сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа билээ. 

Шүүгч Б.Халиун өнгөрөгч 16-нд "ковид туссан" гэдгээ дүүргийн шүүхэд мэдээлсэн бол Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх өчигдөр буюу 24-ний өдрөөс ирэх сарын 1-нийг хүртэл  "халдвар гарсан" шалтгаанаар хөл хорио тогтоогоод байгаа. Хөл хорио дууссаны маргааш сар шинийн амралтын өдрүүд эхэлж байгаа тул ирэх сарын 7-ны өдөр хүртэл тус шүүх ажиллахгүй. Тэгэхээр Э.Бат-Үүлийн шүүхийн тогтоол хүлээх хугацаа дахиад 14 хоногоор суналаа гэсэн үг. Дээр нь прокурор болон хорих ангийн удирдлагын зүгээс Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хасаад сарын хугацаа өнгөрч байна.

Энэ талаар өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаар дамжуулан хувийн байр сууриа илэрхийлжээ. Тэр энэ тухай "Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. Оросын шоронд хоригдож буй Навальный хүртэл "Тайм" сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчиллын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү" хэмээн жиргэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top