x

С.Бямбацогт: Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэлэлцэн батлуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулгын хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаан 13 удаа хуралджээ. Мөн Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч гурван удаа, нийт 16 удаа хуралдаж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар нийт 91 хуулийн төсөл, УИХ тогтоол долоо, байнгын хорооны тогтоол 10-ыг хэлэлцжээ.

Харин намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиудын талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Тэрээр "Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай гэдэг гурван том хуулийг батлуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулиар төрийн байгууллагын хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод байлгахаар заасан байдаг. Гэвч төрийн байгууллагууд мэдээллээ харилцан адилгүй ил болгодог, зарим мэдээллээ албаны нууц гэдэг тамга дараад нуучихдаг. Тиймээс энэ хуулийг өөрчлөх шаардлага бий болсон. Уг хуулийн өөрчлөлтөөр төрийн байгууллагууд өөрийн үзэмжээр мэдээллээ нууцад оруулдаг байсныг өөрчилж нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар зохицуулсан.

Түүнчлэн таван төрлийн 68 мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгаж, шинэчилж байхыг мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгон хуульчилсан.

Тухайлбал, төрийн байгууллагууд сул орон тоо, тендерт шалгарсан болон шалгараагүй тухай, улсын зардлаар суралцсан тухай зэрэг мэдээллийг ил болгож байгаа.

Харин гэмт хэрэг зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудлууд хаалттай байхаар заасан.

Мөн төр өөрт нь байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зохицуулалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулдаг байдлыг таслан зогсоож байгаа.

Дараагийн хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Үүнд хүний хувийн мэдээлэл болон хүний нууц мэдээлэл гэж юу гэдгийг тодорхойлж өгсөн. Өмнө хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан бол энэхүү хуулийг уг мэдээллийг хадгалж байсан төр, төрийн албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон. Өөрөөр хэлбэл, хүний хувийн нууцыг хуулиар хамгаалдаг болсон.

Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг болон хүний эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Тодруулбал, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн тухайд 10 жилийн өмнө баталсан энэ хуулийг өнөө цагийн техник, технологийн дэвшилд нийцүүлэн өөрчлөхөөр шинэчлэн баталсан. Төрийн үйлчилгээг гар утас, цахим төхөөрөмжөөсөө цахим гарын үсгээрээ баталгаажуулснаар байгаа газраасаа авах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ дээрх хууль чухал ач холбогдолтой болсон" гэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд яллагдагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй байсныг өргөжүүлж хохирогч тал,  түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарсан асуудлаар гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй болгосон гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх заалтуудыг хангахаар дээрх хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг онцоллоо.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” /2021 оны 76 дугаар/, “Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн тухай” /2021 оны 80 дугаар/, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” /2021 оны 90 дүгээр/, “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 92 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” /2021 оны 95 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 96 дугаар/, “Хуулийн төсөл буцаах тухай” /2022 оны 03 дугаар/ Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Харин ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас Архидан согтуурахтай тэмцэх хуулийг онцлов.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Энэ бол маш том, чухал хууль. Өнөөдрийн нийгэмд архидалд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий болоод байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 5 цаг 56 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 6 цаг 13 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 6 цаг 17 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 6 цаг 23 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 6 цаг 27 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 6 цаг 41 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 6 цаг 46 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 8 цаг 31 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 8 цаг 50 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 9 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 9 цаг 11 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top