x

Монгол Улсын дипломат албаны түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай боллоо

УИХ-ын Намрын ээлжит чуулганы отгон хуралдаанаар гурван улсад суух Элчин сайдыг томиллоо.

Ингэснээр Монгол Улсын дипломат алба түүхэндээ анх удаа хамгийн олон буюу зургаан эмэгтэй Элчин сайдтай болоод байна.  

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр "Элчин сайд нарын томилгоог төрийн албаны мерит зарчмаар явуулах, мэргэжлийн болгох тал дээр илүү их анхаарч ажиллаж байна. Энэ удаа томилогдож байгаа Элчин сайдууд гадаад харилцааны өндөр мэдлэг, туршлагатай, салбартаа танигдсан, мэргэжлийн дипломатууд юм.

Бас нэг онцлох зүйл нь орчин цагийн дипломат албаны түүхэнд эмэгтэй Элчин сайд нар томилогдох нь маш ховор. Энэ удаа нийт 31 Элчин сайд нараас зургаан эмэгтэй Элчин сайд нэгэн үед алба хаах болж байна. Ингэснээр хүйсийн харьцааны өндөр ялгамжтай байсан энэ албанд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэхийн хамт, эмэгтэйчүүдийн манлайллын асуудал гадаад харилцаанд биеллээ олж байгаад их баяртай байна" хэмээн бичжээ. 

Ийнхүү өмнөх Ерөнхийлөгчийн үед царцаагдаад байсан Элчин сайд нарын томилгоог шуурхайлан 23 Элчин сайдыг яаралтай горимоор томиллоо.

Мөн чуулганы хуралдааны үеэр гишүүд Элчин сайд нарыг ажлын хариуцлага алдвал эгүүлэн татаж болдгийн жишээ хэмээн онцолж байв.  

Хамгийн сүүлийн жишээ гэхэд монголчууд хамгийн олноороо оршин сууж, хамгийн ихээр зорчдог Солонгос улсад 13 настай монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн солонгос охин бүлэглэн зодсон хэргээс улбаалан БНСУ-д суух Элчин сайдад хариуцлага тооцож, эгүүлэн татсан билээ.

Өчигдөрийн хуралдаанаар,

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;

  2. Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

  3. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томиллоо.

Үүний өмнө,

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг 

  2. Монгол Улсаас Бразил улсад болон Чили улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг

  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа

  4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нарыг томилоод байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top