x

Б.Баяраа: Э.Бат-Үүлийн тухайд урьд өмнө тохиолдоогүй дабль стандартууд ажиглагдаад байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байна. Түүнийг шоронгоос хоёр удаа нийтлэл бичсэний дараа хэвлэн нийтлэх эрхийг хаагаад байгаа юм. 

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан хэвээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Одоогоор хариу ирээгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагаагүй амаар болон эрх бүхий албан тушаалтны бичгээр гаргасан шийдвэр хуульд нийцэх ёстой. Гэтэл хуульд нийцээгүй зүйл болсон. Хүний өөрийн үндсэн жам ёсны эрх буюу хэвлэн нийтлэх эрх чөлөөг шахан боогдуулсан, үзэл санааны хоригдол болгосон, давхар ялласан хэрэг болж байна. Угтаа шүүхийн шийдвэр гүйтгэх газрын 409 дүгээр ангид дамжин өнгөрөх, шүүхийн шийдвэр нь эцэслэн гараагүй, ялтан биш хүмүүс байдаг. Гэтэл Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож, үндсэн эрхэнд нь халдаж байна.

Зөвхөн Э.Бат-Үүл дээр ийм зүйл болж байна. Өмнө нь хүмүүс захидал, харилцаагаа бичээд өмгөөлөгчөөрөө дамжуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байлаа. Би өнгөрсөн долоо хоногт очиж уулзсан. Одоогоор нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Үзэг, цаас нийлүүлэх эрхийг нь хорьж байна гэдэг хорих ангийн удирдлага хүний эрхийн маш ноцтой зөрчил гаргаж байна" гэсэн юм. 

Мөн хуульч, өмгөөлөгч Б.Баяраа "Биеийг нь хорьдог юм байж гэхэд арай ч итгэл үнэмшил, үзэл санааг нь хорьж болмооргүй санагдах юм. Үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх иргэний үндсэн эрх чөлөөг онц болон дайны байдал зарласан үед гагцхүү хуулиар хязгаарладаг. Ер нь Э.Бат-Үүлийн тухайд урьд өмнө тохиолдоогүй дабль стандартууд ажиглагдаад байгаа шүү! Эсхүл Монгол Улс маань “үл үзэгдэх” үзэл санааны шоронтой болчихсон юмуу?!" гэжээ.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхийг хаасан асуудлаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа тайлбар өгөв.

Тэрээр "Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй.

Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-д тодорхой тусгаж зохицуулсан.

Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хяналт байна. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг. Мөн иргэн Э.Бат-Үүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар хорих ангийг хариуцан хяналт тавьж байгаа прокуроруудад энэ талаар амаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хууль, заавар журамд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяалах албан тушаалтанд албан бичгээр шилжүүлсэн.

Харин прокурортой биечлэн уулзах тухай хүсэлт нь хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болсон" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 13 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 17 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 40 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 47 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 9 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 17 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 40 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top