x

Л.Оюун-Эрдэнэ: Сонгодог парламентын засаглал руу явах нь зөв гэдэгтээ 100 хувь санал нийлдэг

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан болж байна. 

Өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Мэргэжлийн сайдууд салбараа удирдахад уртдаа амжилтад хүрнэ гэж би хувьдаа үздэг. Гэтэл УИХ өөрөө асуудалтай байна. Сайдууд УИХ-д асуудлаа танилцуулахаар зохион байгуулалттайгаар унагаадаг, шоглодог.

Өөрөөр хэлбэл, гаднаас сайд томилохоор ийм юм болдог гэдгийг зохион байгуулалттайгаар харуулдаг. Энэ нь давхар дээл хэрэгтэй гэдэг байдал руу явуулах гэсэн санаархал. Ерөнхий сайдын хувиар дан дээлтэй сайд нартай ажиллахад танд ямар байна вэ. Давхар дээлтэй байвал ямар давуу тал байх юм гэдгийг тодорхой хэлнэ үү" хэмээн асуув. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилд нь давхар дээлтэй сайдуудаас бүрдсэн кабинетад байсан. Сүүлийн нэг жилд нь Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байх эрх зүйн орчинд ажилласан. Тэр үед ЗГХЭГ-ын даргын өрөөний ачаалал илэрхий нэмэгдэж байсан.

Нэг үгээр хэлэхэд, парламент дээр асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр мэргэжлийн сайдууд жулдаж байгаа тал бий. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Үнэхээр сэтгэлтэй ажлаа хийж байгааг нь би харж байгаа. Чадахаараа л ажлаа хийж байгаа. Мэргэжлийн сайд нарын тухайд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрд өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь хоёроос дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад сул байгаа. Нөгөө талдаа тойрог руугаа алга болохгүй, томилгоон дээр нутгархаад байхгүй давуу тал байна.

Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд ажиллах ёстой. Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэлтэй асуудал өрнөж байхыг үгүйсгэхгүй.

Цаашид сонгодог парламентын засаглал руу явах нь зүйтэй гэдэгтээ 100 хувь санал нийлдэг. Ингэснээр гишүүдийн тоо, парламентын гишүүн сайд байх нь тоогоор хязгаарлагдах байдал шийдэгдэх ёстой. Холимог тогтолцоо ч орж ирэх ёстой. Ингэж байж нийгэм зөв болно. Гэхдээ Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн гэрээ. Тиймээс аль нэг нам олонхоороо хүчилж өөрчилдөг асуудал биш. Сөрөг хүчин болон бусад намуудтайгаа ойлголцож, нийгэм хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой гэж үздэг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top