x

Н.Алтанхуяг: Хуучин Ц.Элбэгдорж зохиол бичдэг байлаа, одоо МАН-ынхан бичиж байна 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Ганибал, С.Ганбаатар нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардчилсан нам бол тэргүүн нам. Манай Монголын нийгэм 90 оноос хойшоо ялзарсан. Олон намыг устгах, ганцаараа дарангуйлах Назарбеавын хойноос явж байна. Назарбаевын хойноос явах зохион байгуулалттай үйл ажиллагаа өнгөрсөн жилийн 12 сараас эхэлж явлаа. Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж өөрийн болгох зөвлөгөө гадаадынхнаас авч хэрэгжүүлсэн. Монголд байгаа олон намын тогтолцоог устгах Х.Баттулгыг ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байлгах зөвлөгөөг гаднынхнаас авсан. Нэг намын дарангуйлал тогтоохын тулд АН-ыг хоёр тамга тэмдэгтэй болгож харагдуулж байна. Энэ нь бичигдсэн зохиолын дагуу явагдаж байна. Хуучин Ц.Элбэгдорж зохиол бичдэг байлаа. Одоо МАН-ынхан бичиж байна" гэв. 

Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Үйл аижллагаагаа нэгтгэн зохицуулж байж бүлгийн үйл ажиллагаа амжилттай явагдах ёстой. Энэ чиглэлд АН-ын бүлгийн дарга, дотоод зохион байгуулалт дээр асуудал гараад энэ асуудлаа УИХ-ын дарга, холбогдох албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Намрын чуулган өнөөдөр хааж байна. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг шаардсан. Заавал УИХ-ын даргыг ҮХЦ-д өгөөд яах вэ, ойлголцоод шийдчихье гэж хүлээсэн. Тиймээс дахин, дахин шаардсан. Бид одооноос Г.Занданшатар даргыг Цэцэд өгөх гэж байна.

Нэгдүгээрт, Г.Занданшатар хуулиа биелүүлэх ёстой. Хоёрдугаарт, Г.Занданшатар даргыг Ардчиллыг тээгч, хамгаалагч түшээ гэж хүндэтгэдэг. Гэтэл Г.Занданшатар эс үйлдлээрээ парламентыг, сөрөг хүчнээ бэхчүүлэхэд хойш сууж буйд харамсаж байна. Хамгийн гол зүйл нь парламентын ардчилал. Хоёр намын бүлэг нэгнээ чадавхгүйжүүлж байгаа нь жижигхэн эрх ашиг. Тиймээс бид Г.Занданшатар даргын асуудлаар цэцэд хандаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top