x

Цэц Үндсэн хуулийг зөрчсөн байвал хэлэлцдэгээс биш Үндсэн хууль буруу гэж хэлэлцэх ёсгүй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн Цэцэд "давхар дээл"-ийн асуудлаар гомдол гаргасан. Тодруулбал, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн оршил болон холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Цэцэд гомдол гаргаад буй. Тэдний гомдлоор Цэцэд маргаан үүсгэж, оны өмнө Дунд суудлаар хуралдах товоо зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа. Хараад байхад улстөрчид хэн нэгнийг Цэц рүү гүйлгэж, гаргасан шийдвэрээ “засуулдаг” жишиг тогтлоо. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх боломжтой, боломжгүй эсэх дээр ХҮН-аас УИХ-д сонгогдсон Т.Доржханд гишүүн Үндсэн хуулийн Цэцэд хандаж байв. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болж байлаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг тоогоор хязгаарласан Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас буюу хэрэгжүүлээд жил гаруйн хугацаа л өнгөрч байна. Гэтэл МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч эхэллээ.

Цэц гэдэг байгууллага бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хуульд юу гэж бичсэн байна тэрийг зөрчихөөс л сэргийлэх ёстой. Харин Үндсэн хууль зөв, буруу байна гэж хэлэлцэх нь Цэцийн хувьд ахадсан асуудал. Нэгэнт Үндсэн хуульд ...Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан бол үүнийг зөрчихийг л Цэц хамгаалах ёстой. Түүнээс албан тушаалын хэнээрхэлд шатсан хэдэн гишүүдийг саналаар Цэц Үндсэн хууль эхнээсээ буруу байсан байна гэж хэлэлцэх нь Цэцийн хувьд хэтийдсэн асуудал. Цэц ингэж үзсэнээрээ өөрсдийгөө мухардалд орууллаа. Бүр цаашлаад энэ Цэц оршин тогтнох үндэсгүй болж байгаа нь харагдлаа.

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Улсын дээд шүүх өнгөрсөн хаврын чуулганаар Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарыг Цэцийн гишүүнээр томилуулсан. Одоогоор Цэц Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат, Цэцийн гишүүд Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нараас бүрдэж байна. Одоогийн Т.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд томилуулсан. Одоо Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж буй. Цэцийн гишүүд дунд “өгзөг” нэртэй улс дамжиж садар самуун үйлдэл гаргасан гэж алдаршсан Д.Одбаяр гишүүн ч бий.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Үндсэн хуульд өөрчлөлтөд оруулахдаа үндсэн чиглэлийн яамыг УИХ-ын гишүүнээр удирдуулж болно ярилцаад уг заалтыг оруулсан гэж ойлгосон. Энэ өөрчлөлтөөс хойш хоёр ч Засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ хоёр Засгийн газар хоёул үндсэн чиглэлийн бус өөр сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилсон. Ерөнхий сайд болсон хүн бүр өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болчихлоо. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх нь зөв үү, буруу юу. Эсвэл мэргэжлийн гэгддэг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд хийх зөв үү. Магадгүй энэ хууль цаашид хэрэгжээд явбал авлигачдын Засгийн газар байгуулагдаад байна гэсэн үг” гэж хэлээд байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарыг Үндсэн хуулийн мөн чанар луу дайрах могой баригч хийж байгаа нь аюултай хэмээн хуульчид дүгнэж байна лээ.

Энэ мэт УИХ-ын гишүүдийн үгээр орж Үндсэн хууль зөв, буруу, ийм Үндсэн хууль байх ёсгүй гэж үзэх эрх Цэцэд байхгүй. Логикоор нь бодъё. Цэц ийм Үндсэн хууль байхгүй, үүнийг өөрчлөх ёстой гэж үзэж байна гэсэн үг. Энэ бол Цэцийн хувьд аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажина гэгч болж байх шиг.

Эндээс харахад Үндсэн хууль ямар ч найдлагагүй манаач буюу Цэцийн гарт оччихжээ. Манаач гэснээс Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдэгдэл гаргавал Цэц хэлэлцэнэ ч бил үү нэг тэнэг заалт байдаг юм билээ.Дэлгүүрийн манаач хулгай гарч байна гэж мэдэгдвэл хамгаалах юм байна, энэ заалтыг амьдралд аваачиж наавал. Мэдэгдэл ирэхгүй бол нүдэн дээр нь дэлгүүрийг нь ухаж байхад хамгаалахгүй нь л дээ. Яг үүн шиг Үндсэн хуулийн Цэц ном дүрмээрээ ажиллахгүй байна. Энэ юунаас эхтэй вэ. Цэцийн гишүүд бүгд шахуу нэг намаас угшилтай болохлоороо л ийм байх шиг. Нэг намыг дагасан Цэц гэж ч ямар юм байх вэ. Үндсэн хуулийн өөрчлөлт нэг намын асуудал биш. Үндсэн хууль бол монголчуудын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа. Нэг намын эрх ашгаар Үндсэн хуулийг байн байн оролдох нь Монгол Улсын эрх ашгаар оролдож байна гэсэн үг. Монгол Улсын тусгаар тогтнолоор оролдож байна гэсэн үг. Одоо Цэцийг дариухан өөрчлөх хэрэгтэй байна. Бүх ард түмнээр Цэцийг сонгуулах хэрэгтэй. Цэцийн гишүүдийг намаас сонгодгоо болимоор байна. Үндсэн хууль гэдэг нэг намын асуудлаас хэтийдсэн асуудал. Тэгээд ч нэг нам давамгай байхдаа Үндсэн хуулийг өөрчилдөг нь үнэхээр буруу байгаа нь энэ мэт Цэцэд өгсөн өргөдлөөс анзаарагдаж байна. Улс төрийн хүрээнд энэ асуудал Цэцээр хянагдаж, Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан үүсгэж, цаашид эрх баригч намын Үндсэн хуульд гар дүрэх, дахин өөрчлөх боломжийг нээж өгнө. МАН 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүндээ энэ нам бүр амташчихаж. Амташсан хэрээ 13 дахина гэдэг л болох нь. Бүр цаашлаад намынхаа эрх ашигт зориулсан Үндсэн хуулийг бичих нь л дээ. Үндсэн хуулиа Цэцээр устгуулж байгаад МАН Монголыг эрх барина гэж бичүүлэх л дутаад байна. Одоо Үндсэн хуульд МАН өөрчлөлт хийх байтугай эгцэлж харах ч эрхгүй. Тэд Үндсэн хуулийг доошоо харж байгаад уншихаас өөр эрх байхгүй. Одоо болсон, хоёр жил болоод л энэ ч манай дарга болох гишүүдэд таарахгүй байна гээд, тэр даргын нэрийг ч бичээгүй байна гээд өөрчлөөд эхлэх нь л дээ. Энэ намын хувьд арай л даварсан асуудал боллоо. Хэн дуртай нь тоглоомын гишүүдээрээ Цэцэд өргөдөл өгүүлж, Үндсэн хуульдаа Г.Занданшатар Их хурлын дарга байна гэж бичүүлэх л үлдээд байна. Энэ мэт асуудлыг хэлэлцэж байгаа тоглоомын Цэцийн буруу. Тиймээс Үндсэн хуулийг манах үндсэн эрхээ мэдэхгүй байгаа энэ Цэцийг тараах хэрэгтэй. Бүх ард түмнээсээ Цэцийн гишүүдийг сонгодог болсноор хэн дуртай нь Үндсэн хууль руу гараа сарвайгаад байх эрхгүй болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 13 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 17 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 40 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 47 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 9 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 17 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 40 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top