x

Youtube хуурамч мэдээлэл "түгээж" байна уу?!

Youtube платформ олон улсын баримт шалгагчдын сүлжээний /International Fact-Checking Network/ анхааралд өртжээ. Өнөөдөр мэдээллийн орон зай хуурамч мэдээллээр дүүрч, мэдээллийн эмх замбараагүй байдалд автаж, нийгэм худал хуурмагт автах болоод байна.

Мэдээллийг хэдхэн хоромын дотор, дэлхий даяар тараах боломжтой болсон энэ цаг үед аль нэг газраас гэнэт хуурамч мэдээлэл тархах нь шинэ төрлийн аюулд тооцогдож байгаа юм. “Guardian”-ийн тоймч Натали Нугайред: Суртал ухуулгыг эрт дээр үеэс ашиглаж ирсэн боловч ийм шуурхай түгээх технологи өмнө нь байгаагүй юм гэжээ. Худал мэдээлэл нь цар тахал мэт хурдан тархаж, олон нийтийн сэтгэл зүйд шууд сөргөөр нөлөөлдөг, харин худал мэдээлэл нэгэнт тархсан тохиолдолд түүнийг залруулах, арилгах, няцаах болон худал мэдээллийн эсрэг бодит үнэн мэдээллийг түгээх асуудал нэн төвөгтэй, бараг л хохироод дуусахаас өөр сонголт үлдээхгүй аж. Хуурамч мэдээллийн хор уршиг, хохирлын талаар эндээс дэлгэрүүлэн үзнэ үү

Худал мэдээлэл нь зөвхөн текст хэлбэртэй байдаггүй, зураг, дүрс бичлэг байх нь хамгийн түгээмэл байдаг. Видео, зурган хэлбэртэй худал, төөрөгдүүлсэн мэдээлэл нь шийдлээ хүлээсэн тулгамдсан асуудал хэвээр байна. Youtube платформ худал мэдээллийн бодлого, зохицуулалт муутай, энэ талаар үр нөлөөтэй арга хэмжээ авахгүй, харин ч хуурамч мэдээлэл газар авахад хувь нэмрээ оруулж байгаад санаа зовсон Олон улсын баримт шалгагчдын сүлжээ 2022 оны нэгдүгээр сарын 12-нд Youtube платформийн Гүйцэтгэх захирал Сьюзан Вочицкид нээлттэй захидал илгээжээ.

Уг нээлттэй захидалд: “Ковид-19 цар тахал эхэлснээс хойш бараг хоёр жилийн турш хуурамч мэдээлэл нийгмийн эв нэгдэл, ардчилал, эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулж болдгийг дэлхий даяараа харсан. Дэндүү олон хүний амь нас, амьдрал сүйрч, ташаа мэдээллээс болж хайртай хүмүүсээ алдсан тохиолдолд ч цөөнгүй гарч байна. Youtube платформ нь дэлхий даяар худал мэдээлэл түгээдэг гол сувгуудын нэг болсон нь бидний санаа зовж буй ноцтой асуудал. Харин энэ асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой хүчин чармайлт гаргахгүй байгаа нь харамсалтай байгаа талаар дурджээ.

Мөн өнгөрсөн жил вакциныг эсэргүүцэх болон Ковид 19-ийн хавдварыг уламжлалт аргаар эмчлэхийг уриалсан видео бичлэгүүдийг бүтээгч бүлэглэлүүд хил хязгааргүй цэцэглэн хөгжиж, бүлэглэн Youtube платформыг ашиглан системтэйгээр түгээсэн. Зөвхөн Ковид-19 гэлтгүй, хорт хавдрыг эмчлэх батлагдаагүй аргыг олон жилийн турш Youtube-ийн видео бичлэгүүд сурталчилсаар ирсэн. Мөн Бразилд эмзэг бүлгийнхнийг үзэн ядсан бичлэгийг тус платформыг ашиглаж, хэдэн арван мянган хэрэглэгчид хүргэсэн. 2021 оны эхээр улангассан эсэргүүцэгчид АНУ-ын Капитол руу халдахад хүргэсэн үйл явц ч хуурамч мэдээллийн сөрөг үр дагавраас үүдэлтэйг дэлхий даяараа харсан, түүний гэрч болсон гэдгийг дурдаад танай платформ өнөөг хүртэл санаатай түгээсэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь ердөө тухайн агуулгыг “устгах” эсвэл “устгахгүй” гэх хоёр сонголтын нэг төдийгөөр тайлбарласаар ирсэн, үзэлтийн дийлэнх хувь нь танай контент санал болгох алгоритмаас хамаардаг тул Youtube хэрэглэгчдэдээ худал мэдээллийг идэвхтэй сурталчлахгүй, баталгаагүй эх сурвалжуудын контентийг санал болгохгүй байх ёстой гээд хуурамч мэдээлэл түгээхийг бууруулахад туслахад бэлэн гэдгээр онцолсон байна.

Монголчуудын дунд тархсан Youtube сүлжээний видео дүрс, бичлэг ч их бий, ихэнх нь гадаадын видео, бичлэг дүрс, тэдгээр нь Монгол орчуулга, тайлбартай, харин орчуулга, тайлбар нь үнэн зөв эсэх нь хамгийн их эргэлзээтэй. Үзэлтийн тоогоо нэмэгдүүлэх үүдээс төөрөгдүүлэх, алдаатай, хүүхэд залуус хортой, худал мэдээлэл түгээх явдал цөөнгүй. Ийм контентыг олон нийтэд түгээж байдаг нь харамсалтай юм. Харин олон улсын баримт шалгагчдын сүлжээ Англи хэлнээс өөр хэл дээрхи хуурамч мэдээллийн хувьд тухайн улс болон хэлний онцлогтой өгөгдөл, түүнчлэн аль ч хэл дээр ажилладаг галиглах үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай байгааг сануулсан нь цаг үеэ олжээ. 

Олон улсын баримт шалгагчдын сүлжээ Youtube-д хуурамч мэдээллийг бууруулахад дөрвөн төрлийн шийдлийг санал болгосон байна.

Тухайлбал,

1. Платформ дээрхи хуурамч мэдээллийг бүрэн ил тод мэдээлэх үүрэг хүлээх: Youtube янз бүрийн явуулгат худал мэдээллийн эх сурвалж, тэдгээрийн тархац болон үр дагавар, түүнийг таних үр дүнтэй аргууд зэрэг сэдвээр хийж буй бие даасан судалгааг дэмжих ёстой. Мөн хиймэл оюун ухааныг ашиглах, ямар өгөгдлөөр дэмжих болон хуурамч мэдээлэлтэй холбоотой зохицуулалтын бодлогыг бүрэн эхээр нь нийтлэх ёстой.

2. Youtube хуулийн шаардлагаар контентийг устгахаас гадна видео бичлэгүүдэд нэмэлтээр контекст өгөх зэргээр хуурамч мэдээллийг ялгаж, баримт шалгахыг дэмжихэд анхаарах ёстой. 

3. Хуурамч мэдээлэл агуулсан контент тогтмол нийтэлдэг, ялангуяа Youtube платформ болон үүнээс гадуурх контентийг мөнгө олох зорилгоор ашиглаж буй давтан гэмт хэрэг үйлдэгсдийн эсрэг арга хэмжээ авах, зөвлөсөн дүрмүүд нь энэ төрлийн худал мэдээллийн эх сурвалжаас контент сурталчлахаас урьдчилан сэргийлсэн байх хэрэгтэй.

4. Англи хэлнээс өөр хэл дээрхи хуурамч мэдээллийн эсрэг хүчин чармайлтаа өргөжүүлж, тухайн улс болон хэлний онцлогтой өгөгдөл, түүнчлэн аль ч хэл дээр ажилладаг галиглах үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Монгол улсад өнөөдөр худал мэдээлэлтэй тэмцэх, баталгаатай, үнэн зөв мэдээллийн хэмжээ, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн сүлжээний платформ, мэдээлэл технологийн компаниудтай хамтран ажиллах, мэдээллийг нягтлах үйл ажиллагааг идэвхитэй дэмжих, олон нийтэд мэдээллийн боловсрол олгох  шаардлагатай байна. Facebook платформ нь хуурамч мэдээллийг бууруулах чиглэлээр баримт шалгах төвүүдтэй идэвхитэй хамтран ажилладаг бол Youtube платформ энэ тал дээр ач холбогдол бага өгч ирсэн нь уг платформ хуурамч, төөрөгдүүлсэн худал мэдээлэл тархах гол суваг болж, баримт шалгагчдын анхааралд өртөх болсон юм.

Олон улсын баримт шалгагчдын сүлжээний ёс зүйн код, үйл ажиллагааны зарчмуудыг баримтлан хараат бусаар ажилладаг Монголын баримт шалгагчдын төв /Mongolian Fact-Checking Center/ 2021 оны зургадугаар сард Олон улсын баримт шалгагчдын сүлжээний байгууллагаас албан ёсны эрхээ баталгаажуулан авч, уг сүлжээний гишүүн байгууллага болжээ. Монгол улсад баримт шалгах ажиллагаа нэвтэрч хөгжих эхлэл тавигдсан байгаа нь хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд цаашид ихээхэн дэмжлэг болно гэсэн найдлага төрж байна. Өнөөдөр бид худал мэдээлэлтэй зөвхөн Эрүүгийн хуулиар тэмцэж байгаа нь учир дутагдалтай юм. Зөвхөн худал мэдээллийг хязгаарлаж чадаж байвал өөр хэрэг, харамсалтай нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн иргэд, мэргэжлийн ажлаа хийж буй сэтгүүлчид "завсарт" нь хэлмэгдэлд өртөөд байгааг дуугүй өнгөрч болохгүй.

Монгол улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр  зүйлд "Худал мэдээлэл тараах" гэмт хэргийг хуульчлан оруулсан цаг хугацаанаас хойш 2020 онд “Худал мэдээлэл тараах” 251 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт явуулснаас 121 хэргийг хааж, найман хэргийг нэгтгэн, 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, оны төгсгөлд 105 хэргийн үлдэгдэлтэй байжээ.

Харин 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар  өмнөх оны үлдэгдэл 105, шинээр нээсэн 119, эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татсан зургаа, нийт 230 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 89 хэргийг хааж, дөрвөн хэргийг нэгтгэн, нэг хэргийг  хэрэгсэхгүй болгож, найман хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ажиллагаанд 128 хэрэг шалгагдаж байв. Харин шүүхээр 2020 онд “Худал мэдээлэл  тараах” 10 гэмт хэрэг хянан шийдвэрлэгдсэн байдаг. Жилд дундажаар 200 гаруй энэ төрлийн хэрэгт иргэд шалгагдаж байгаа ч ихэнхи нь "эрүүгийн хэрэг" биш болох нь тогтоогдож, хэрэгсэхгүй болсон байдаг, харин жилд дундажаар 10 орчим эрүүгийн хэрэг шүүхийн босго давж байна.

Илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжгүй асуудлаар жилд 200 гаруй хэрэгт иргэд цагдаагийн байгууллагад дуудагдаж, гэрч, сэжигтнээр мэдүүлэг өгч, дахин мэдээлэл задруулахгүй байх баталгаанд гарын үсэг зурж, эх сурвалжаа хэлж, яагаад ийм мэдээлэл тараах болсноо тайлбарлан мэдүүлэг өгч байцаагдаж "эрхээ хязгаарлуулж байна" гэдэг бол хүний эрхийн тун ноцтой зөрчил юм. Эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэж буй шүүх, хуулийн практиктийн талаар эндээс дэлгэрүүлж үзэж болно.  

Олон улсын баримт шалгагчдын сүлжээ өмнө дурдсан нээлттэй захидалдаа бид Youtube платформ-д туслахад бэлэн, албан ёсны төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллахыг хүсэж, албан ёсны хариу хүлээж байна гэжээ. Youtube платформ нь нээлттэй захидлын хүрээнд олон улсын баримт шалгагчдын сүлжээтэй хамтран ажиллаж эхэлбэл Youtube дэх худал, төөрөгдүүлсэн мэдээллийг бууруулахад дэвшил гарах юм.

Ашигласан эх сурвалж: https://www.poynter.org/

Д.Оросоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top