x

ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ХОР АЮУЛ

Орчин үеийн нийгэм хөгжихийн хэрээр мэдээллийн орон зай хуурамч мэдээллээр дүүрч, мэдээллийн эмх замбараагүй байдал, худал хуурмагт автах болов. Энэ нь нийгмийн нэг онцлог болжээ. Гэвч олон нийт бодит үнэн мэдээллээр ангаж цангаж байна.

Мэдээллийг зохион байгуулалттайгаар гуйвуулж, тодорхой арга технологийн тусламжтайгаар олон нийтийг төөрөгдүүлэх, хуурах, санаатайгаар худал, алдаатай мэдээлэл тараах, дамжуулахад улс орнууд, Засгийн газар, улс төрчид, улс төрийн нам, эвсэл, ашиг хонжоо хөөсөн хувь хүн, компаниуд, эдийн засаг, улс төрийн бүлэглэл, хараат хэвлэл мэдээлэл, олон улсын үндэстэн дамнасан корпорац гээд дотоод, гадаадын бүх л хүрээний оролцогчид санаатай, санамсаргүй байдлаар хил хязгаарт баригдахгүйгээр оролцож байна. 

Мэдээллийг хэдхэн хоромын дотор, дэлхий даяар тараах боломжтой болсон энэ цаг үед аль нэг газраас гэнэт хуурамч мэдээлэл тархах нь шинэ төрлийн аюулд тооцогдож байгаа юм. “Guardian”-ийн тоймч Натали Нугайред: Суртал ухуулгыг эрт дээр үеэс ашиглаж ирсэн боловч ийм шуурхай түгээх технологи өмнө нь байгаагүй юм гэжээ. Худал мэдээлэл нь цар тахал мэт хурдан тархаж, олон нийтийн сэтгэл зүйд шууд сөргөөр нөлөөлдөг, харин худал мэдээлэл нэгэнт тархсан тохиолдолд түүнийг залруулах, арилгах, няцаах болон худал мэдээллийн эсрэг бодит үнэн мэдээллийг түгээх асуудал нэн төвөгтэй, бараг л хохироод дуусахаас өөр сонголт үлдээхгүй аж.

Бодит жишээ баримт гэвэл, 5G цамхгууд COVID-19 үүсгэдэг вирус тараахад нөлөөлдөг гэх цахим зурвасын улмаас Их Британид 2020 оны 4, 5 дугаар сард харилцаа холбооны компаниудын хэдэн арван инженерүүд халдлага, дарамт, хүчирхийлэл, доромжлолд өртөж, гар утасны ерэн цамхгийг шатаасан, 2018 онд Мьянмарын арми хоморголон устгах явдалд хүмүүсийг турхирахдаа Фейсбүүкийг ашигласан бол 2018 онд Эболагийн халдварын үеэр Эбола вирусийг Засгийн газрын лабораторид үйлдвэрлэсэн гэх худал мэдээллийн улмаас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Эбола вирусийн үнэлгээний төв рүү халдсан байдаг,  мөн Их Британи улс Европын Холбооноос гарах эсэх тухай олон нийтийн санал асуулгад хуурамч мэдээлэл маш хүчтэй нөлөө үзүүлсэн, мөн АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6.6 сая худал мэдээлэл Твиттерт жиргэгдсэн байдаг, эдгээр худал мэдээллийг жиргэсэн хаягнуудын 80 хувьд хоёр жилийн өмнө үүсгэсэн хуурамч хаяг байсан гэж үздэг, энэ бүхэн саяхан тохиолдсон хуурамч мэдээллийн үр нөлөө юм. Ингээд харахаар энэ цаг үеийг худал мэдээллийн эрин үе ч гэж хэлж болохоор.

Тэгвэл хуурамч мэдээлэл гэдэг худал хэлэхээс эхтэй зүйл. Философич, нейробиологич Сэм Харрис энэ талаар хэлэхдээ: худал хэлэх нь замбараагүй байдалд хөтлөх дардан зам мөн. Худал хэлнэ гэдэг бол үнэнч харилцаа хүсэн хүлээж байгаа бусдыг зориудаар төөрөгдүүлэхийг хэлнэ. Хүмүүс ямар нэг зүйлийн талаар үнэнд нийцэхгүй итгэл үнэмшил бусдад төрүүлэхийн тулд л худал хэлдэг. Үнэнч зан бол бусадтай хуваалцаж буй бэлэг юм. Мөн энэ нь хүч чадлын болон агуу эгэл жирийн байдлын эх үүсвэр юм. Худал нь бусад олон худлыг араасаа дагуулдаг. Үнэн баримтууд нь биднээс нэмэлт хүчин чармайлт огт шаарддаггүй. Худал хэлэх нь бараг бусадтай хамтрахаас татгалзах гэсэн үг. Худал хэлснээр бид бусдад хорвоог байгаагаар нь харахад саад болж байгаа юм гэжээ.

Бидний учрыг нь олохгүй байгаа худал мэдээллийг тодорхойлоход ахиц гаргаж Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвөөс (International Center for Not for Profit law) худал мэдээлэл гэх ойлголт, нэр томъёог дотор нь гурав ангилан авч үзсэн. Үүнд:

i) Хуурамч мэдээлэл (Disinformation) гэдэг нь төөрөгдүүлсэн, буруу мэдээллийг санаатайгаар тараахыг хэлнэ. Үүнийг зориуд төөрөгдүүлэх замаар дэлгэж, эсхүл төөрөгдүүлэх сэдлээр хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл гэдэг нь хор уршиг учруулахын тулд мэдсээр байж хуваалцдаг, эсхүл болзошгүй хохирлыг үл тоомсорлож хийсэн худал, эсхүл мэхлэн өдөөх мэдээлэл юм. Хуурамч мэдээллийн зарим хэсэг нь үнэн, эсхүл “хагас үнэнийг” агуулсан байх нь цөөнгүй тохиолддог  нь хэрэглэгчид хуурамч мэдээллийг танихад илүү төвөгтэй болгодог. Хуурамч мэдээллийн нэг төрлийн хувьд улс төрийн хуурамч мэдээлэл, эсхүл суртал ухуулга нь улс төрийн ярианы зарим өнцгийн талаарх ойлголтыг бий болгохын тулд худал мэдээллийг зориудаар тарааж буй явдал хэлбэр.

ii) Алдаатай мэдээлэл (Misinformation) гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээллийг санамсаргүйгээр тараах явдал юм. Энэ нь шалгаж тогтоож болохуйц фактуудын талаарх нийтэд тогтсон ойлголттой зөрчилдсөн, мушгин гуйвуулсан мэдээлэл бөгөөд үүнийг хүмүүс бусдыг хууран мэхлэх сэдэлгүйгээр, алдаа гаргаж тараадаг. Алдаатай мэдээлэл нь худал агуулгатай боловч тухайн мэдээллийг хуваалцаж буй хүн худал, эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл агуулж байгааг ухаж ойлгоогүй байдаг. Алдаатай мэдээлэл нь бүхэлдээ худал байх албагүй, үүнд алдаа гаргасан нь зориуд бус, санамсаргүй байдалтай буюу мэдээллийг алдаа гаргасны улмаас хийсэн байдаг онцлоготой.

iii) Буруу сэдэлтэй мэдээлэл (Mal-information) нь үнэн зөв мэдээллийг хууран мэхлэх арга замаар төөрөгдүүлэхийг оролдож хийдэг. Хэдийгээр мэдээлэл нь бодит боловч үүнийг хор уршиг учруулах сэдлээр хийж, бусадтай хуваалцдаг байдаг мэдээллийг хамруулжээ.

Хуурамч мэдээллийн хор аюул нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг сулруулах, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирч, сэтгэлийн хөдөлгөөн айдас түгшүүр төрүүлж, иргэд бие биеэ үзэн ядах, гүтгэн доромжлох, хүмүүсийг туйлшруулах, өөртөө итгэх итгэлийг сулруулах, хэрүүл тэмцэлд хүргэх зэрэг буруу, сөрөг үйлдэлд чиглүүлж байдагт оршдог. 

Өнөөдөр баталгаатай, үнэн зөв мэдээллийн хэмжээ, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд мэдээллийн боловсрол олгох, мэдээллийн технологи шинэчлэл, өөрчлөлт ашиглах, мэдээллийг нягтлах үйл ажиллагааг дэмжих, гадаад болон дотоодын гарал үүсэлтэй худал мэдээлэлтэй тэмцэх, тэнцвэржүүлэх, хамгаалах асуудалд улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Жишээ нь, Швед улсад мэдээллийн үнэн, худлыг ялгах аргачлал, мэдээлэлтэй харилцах, нягтлах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийг дунд сургуульдаа хэрэгжүүлэх болжээ. Харин манай улс энэ талаар цаашид эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Худал мэдээллийн эрин үе нь биднээс илүү сайн боловсрол, үр нөлөөтэй ардчиллын механизмыг шаардах болжээ.

Хуурамч мэдээлэл нь үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, олон нийтийн сүлжээг ашиглан тархаж байна, үүнээс улмаас худал мэдээллийн хамгийн эхний хохирогч нь “үг хэлэх эрх” болж байгаа юм.

Иймд орчин үед үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэх стратегийг баримтлаж байгаа улс орнууд илүү амжилт олж байна. Харин худал мэдээлэлтэй тэмцэх нэрээр үг хэлэх эрх, мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаан боогдуулж, хязгаарлаж буй улс орнууд хямрал, зөрчилдөөнд автаж, олон нийтийн бухимдал, эсэргүүцэлтэй тулсаар байна. 

Проф Дамиан Миллер нэгэнтээ: биднийг харсаар байтал буллшит, худал, саармаг мэдээ баримтууд нь ардчилалд саад тээг болсоор байна. Ардчиллын бүхий л санаа оноо 19-р зуунаас эхлэхдээ л олон нийтийн хүрээний асуудалд ухаалаг, хариуцлагатай шийдвэр гаргахын төлөө байсан. Нийгэмд утга учиртай яриа, хэлэлцүүлэг явагдах, хүмүүс түүнд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх ёстой. Ингэж чадахгүй нөхцөлд захиргаадалтын төр, төрийн биш төрлийн алба, хээл хахууль, чадвартай хүний оронд өөрт ашигтай хүнээ ажилд авах зэрэг үзэгдэл гаарч, түмний төлөө биш өөрийн эрх ашгийн төлөө үйлчилдэг элитүүд бий болно. Тэдгээрийн хувьд төрөл бүрийн буллшит ярих, худал мэдээ, алтернатив баримт цацах нь олон нийтийг хуурч, манипуляц хийх шалгарсан хэрэгсэл. Энэ бүхэн ардчиллыг мөхөөсөөр байна гэж оновчтой хэлсэн.

Ардчилсан нийгэмд үнэн бодит мэдээлэлтэй иргэд, олон нийт маш чухал. Хэвлэл мэдээлэл нь олон нийтийг мэдээллээр хангаж, улс төрчид, төрийн институцийг хянаж, иргэдэд үзэл бодлоо бүрдүүлэх, илэрхийлэхэд туслах үүрэгтэй байдаг. Олон нийтийг төөрөгдүүлсэн худал, хуурмаг мэдээлэлтэй орчинд ардчиллын зарчим, механизм үйлчилж чадахгүй, харин эрх баригчид хязгааргүй засаглах боломжийг олгож байдаг. Тэд хуурамч мэдээллийн арга технологийн тусламжтайгаар ардчилсан, чөлөөт нэртэй сонгуульд дахин дахин ялсаар байх болно. Эрх баригчид давуу байдлаа ашиглаж гуйвуулсан, бүрэн бус, доромжлох, гутаах, гоочлох, дэгсдүүлсэн, өрөөсгөл, хуурамч мэдээлэл тарааж, иргэдийн чөлөөт сонголтод шууд нөлөөлдөг. Энэ тохиолдолд улс төрийн сөрөг намууд ардчилсан зарчмаар иргэдийн олонхийн дэмжлэгийг авч засгийн эрхэнд гарна гэж бодох нь "хоосон мөрөөдөл" болж хувирах юм. Тэд гүтгэлэг, худал мэдээлэлд ялагдсаар байх болно. 

Эцэст нь дүгнэхэд, өнөөдөр худал мэдээлэл нь ардчилалд хамгийн том сорилт болж байна.

Хуульч Д.Оросоо /2021.11.08/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 34 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 40 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 46 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 48 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 50 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 50 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 50 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 50 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 53 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 54 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 14 цаг 57 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 14 цаг 57 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 52 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 52 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 55 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 16 цаг 56 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 10 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 12 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top