x

Ч.Өнөрбаяр: Дэлхий нийтийн жишгээр харвал УИХ 130-140 гишүүнтэй болох ёстой

Өнөөдөр Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр болон АН-ын дэд дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Үндсэн хуулийг дээдлэх гэдэг бол зөвхөн Төрийн ордонд залах биш. Ерөнхийлөгч болоод тангараг өргөдөг зүйл биш юм. Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг бол УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхдөө ширээн дээр тавьдаг хэрэгсэл биш. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд алхам тутамдаа сахиж байдаг Монголын ард түмний оюуны өмч юм. Үндсэн хуулийг тогтоогч нь Монголын ард түмэн байдаг тухай тов тодорхой заасан байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулийг дээдлэх ёс алдагдаж байна. Хуулийг үгүйсгэх байдал газар авсан. Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хууль тунхаг болж үлддэг юм байна. Засгийн газрыг хянадаг УИХ гэдэг бол тунхаг болж үлддэг юм байна. Ерөнхийлөгч намаасаа түдгэлздэг Үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг гэх нэрийн доор намдаа шигдээстэй байдаг юм байна. Ардчилсан Үндсэн хуультай явна гэх юм бол парламентад суудалтай улстөрийн намуудын бодит хүчний харьцаан дээр оршин тогтнох юм байна. Үүний тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. 

Өнөөдөр хэдхэн хүн амтай сум руу зам тавьдаг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нь тойрогтоо мөнгө хуваарилдаг жалга довны улстөрөөс Монгол Улс гарахгүй бол урагш алхахгүй. Дээр нь Монгол Улсын парламент бол давжаа парламент юм. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад хүн амын тоо 2 сая орчим, сонгуулийн насны иргэн 1,3 сая байсан. Өнөөдөр Монгол Улсын иргэний тоо 3 сая гарч, сонгуулийн насны иргэний тоо 2,3 саяд хүрсэн. Парламентын гишүүний тоог хэн нэгэн хүн тэнгэр харж байгаад тавьдаггүй. 1992 онд бодож байсан аргачлалаар парламентын гишүүдийн тоог тогтоох юм бол өнөөдөр 102 орчим гишүүнтэй байх ёстой юм билээ. Дэлхий нийтийн жишгээр харах юм бол 130-140 орчим байх ёстой. 

Монгол Улс бол том хоёр хөршийн дунд хавчуулагдсан тул улсынхаа тусгаар тогтнолын баталгааг парламент гэж үзвэл давжаа биш чадвартай байх ёстой. УИХ-ын гишүүнийг дарга гэж төсөөлөөд байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний илч, нийт иргэдийн ашиг сонирхлыг төлөөлдөг. Өнөөдөр дарга нарын тоог ярих гэж байгаа бол улсын үйлдвэрийн газруудыг цөөлж, яамдуудаа цөөлөх ёстой. Төр нь өөрөө аж ахуй нэгжтэйгээ уралдаад бизнес хийгээд байж таарахгүй. Энэ олон яамыг нэг байшинд оруулж болно. Асуудлыг ухаалгаар шийдэх маш олон боломж байгааг олж харах ёстой. Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж нэг үг хэлмээр байна. Та бол МАН-ын дарга биш шүү. Үндсэн хуульдаа үнэнч байж, ардчиллын үнэт зүйл, Монгол иргэний эрх чөлөөг хамгаалах тал дээр тууштай зогсох байх гэж найдаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 18 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 22 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 45 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 52 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 14 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 22 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 45 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top