x

“Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хууль тогтоогчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан "Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил" сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нарын цахим илтгэлийг оролцогчдод танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хэвлэл мэдээллийн салбар чөлөөт тогтолцоонд дасан зохицох үе шатаа туулан, техник, технологийн шинэ нөхцөл байдал, хэрэглэгчдийн шинэ үетэй нүүр тулан учирч, уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөн, нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хууль тогтоомжоо ч шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна гээд УИХ-аас сэтгүүлчидтэйгээ хамтран тодорхой арга хэмжээ зохион байгуулах болно гэж онцлов. Мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын арга механизмуудыг хэвшүүлж, маргаан гарсан тохиолдолд сэтгүүлч болон бусад талыг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлдэг, иргэний няцаах эрхийг хангадаг зэрэг шинэ тогтолцоо бүрдүүлэх нь чухал талаар онцлон тэмдэглэв. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь ардчиллын хөгжил ба Үндсэн хууль” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээ илтгэлээрээ Үндсэн хуулийн хүний эрх, хэвлэн нийтлэхтэй холбоотой зарчим болон Үндсэн хуулийг хамгаалахад хэвлэлийнхний оролцооны талаар хөндөв.

Мөн сэтгүүлч Б.Галаарид “Ардчилсан сэтгүүлзүйн өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал “Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө-эрх зүйн орчин” сэдвээр, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөлөл Т.Амарзаяа “Иргэний нийгмийн орон зай-үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ “Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. 

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал илтгэлдээ “Бидний мэдээлэлтэй байх эрхийг товчхоноор мэдэх эрх гэж нэрлэдэг. Гэхдээ гагцхүү үнэн зөв мэдээлэл хүлээж авснаар мэдэх эрх хэрэгжих боломжтой. Мэдэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх үндэс” хэмээн онцолсон юм. Тэрээр мөн “Нэгэн цагт хэвлэл мэдээллийн байгууллага гэж телевиз, радио, сонин, сэтгүүлийг ойлгодог цаг нэгэнт ард хоцорч, цахим орчин гэх маш том виртуал нийгэмд бид мөр зэрэгцэн амьдарч байна... Монгол Улс нь бүс нутгийн орнуудыг бодвол хүнийг цахим орчинд мэдээлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангаж, нийгмийн сүлжээний аливаа хязгаарлалт, хориглолт хийгээгүй бөгөөд ялангуяа цахим орчинд мэдээллийг түгээх, нийтлэх эрх чөлөө хэн бүхэнд нээлттэй байдаг. Монгол Улс Хил хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагын 2020 онд хийсэн судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний индексээр 68 дугаарт буюу Япон улсын ард жагссан нь үүнийг нотолж байна гэж үзэж байна. Энэ бол бидний сүүлийн 30 жилд цогцлоосон амжилт.

Цахим орчинд бид идэвхтэй амьдрах болсноор иргэн бүр хэвлэн нийтлэгч болох бүрэн боломж бүрдсэн нь нэг талдаа том ахиц дэвшил боловч нөгөө талдаа шийдвэрлэх шаардлагатай, бодолцох ёстой том асуудлыг дагуулж байна. Өмнө нь дурдсанчлан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бусдын хууль ёсны эрх ашиг, нэр төр, алдар хүнд, түүнчлэн бусдын үнэн зөв мэдээлэл олж авах эрхийг хөндөхгүй байх учиртай. Үүнийг цахим орчинд хэрэгжүүлэхийн тулд тодорхой цензур, үүрэг хариуцлага хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч уг үүрэг хариуцлагыг хэтрүүлэн, буруу ашиглавал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах эрсдэлтэй тул туйлын няхуур хандах шаардлагатай юм.

...Үзэл бодолтой байх эрх, илэрхийлэх эрх чөлөөний зарчмууд  цахим хэвлэл  мэдээлэлд  ч  үйлчлэх  ёстой.  Гэтэл  “Тоон  контентын  үйлчилгээний зохицуулалтын  ерөнхий  нөхцөл,  шаардлага”-ын  7.1  дэх  хэсэгт  заасны  дагуу хэрэглэгчдийн  хандалтын  дундаж  тоо  нь  нэг  сарын  туршид  өдөрт  3000-аас давсан  тохиолдолд  тухайн  цахим хуудас  ХХЗХ-д  бүртгүүлж,  7.3  дахь  хэсэгт зааснаар  “...шүүлтүүр  программ  заавал  ашиглах”-ыг  цахим  хуудас  эрхлэгчдэд үүрэг  болгосон  байдаг” гээд дээрх асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдэхийг хичээж байгаа талаар мэдээлэл өгөв.

Тэрээр мөн хэвлэл мэдээллийн салбарын харлцааг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон Үндсэн хууль  дахь  хэвлэн  нийтлэх  эрхийг  зөв  хэрэгжүүлэх зорилгоор  юу хийж болох талаар саналаа илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэлцүүлэгт оролцож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа танилцуулаад тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар ирэх долоо хоногт шийдвэрлэх учир цаг үеийн энэ асуудалд анхаарал хандуулаасай гэсэн үүднээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч буйг дурдлаа. Хуулийн төсөлд төрийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий этгээд төрийн албан тушаалтны хувиар Эрүүгийн хуулийн гүтгэх гэсэн зүйл ангиар цагдаад гомдол гаргахгүй гэсэн тайлбар бүхий зохицуулалт тусгасан байна.

Төгсгөлд нь оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал, байр сууриа хуваалцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 12 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 12 цаг 58 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 13 цаг 0 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 13 цаг 1 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 13 цаг 3 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 13 цаг 5 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 15 цаг 52 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 15 цаг 57 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 15 цаг 58 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 15 цаг 59 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 59 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 16 цаг 0 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 16 цаг 2 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 16 цаг 3 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 17 цаг 49 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 17 цаг 59 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 18 цаг 0 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 18 цаг 1 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 18 цаг 2 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top