x

АН-ын удирдлагууд Ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатууддаа хүндэтгэл үзүүлэв

Шинэ ардчилсан ҮНДСЭН ХУУЛЬ батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр болон бусад удирдлагууд 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. Ардчилсан нам мөн энэ өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж Ардчилсан намын депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаанаар улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 30 жилийн өмнөх нэгдүгээр сарын 13-ны өдөр баталжээ.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууддаа болон Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчид, Монголын ард түмэндээ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top