x

Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл нь болж сонгогдсон 430 депутат оролцсон байдаг.

Ийнхүү улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

Энэ удаа Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос сонгогдсон депутат Дашдоржийн Мандахтай уулзаж, ярилцлаа.

-Таныг Үндсэн хууль батлалцсан залуу үеийн төлөөллийн нэг байсан гэж сонслоо. Тухайн үед хэдэн настайдаа депутат болж байв?

-Миний хувьд аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сум буюу Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос нэр дэвшсэн. Залуучуудын байгууллагад ажилладаг, 31-хэн настай залуу анхны ардчилсан сонгуульд нэр дэвшиж байлаа.

Надтай Нэргүй  гэж сум, нэгдлийнхээ даргын албыг 30 шахам жил хашсан маш мундаг, орон нутагтаа нэр хүндтэй хүн өрсөлдөж байв. Миний хувьд нэр хүнд, ажлын туршлага энэ тэрээрээ Нэргүй гуайг гүйцэхгүй.        

Гэхдээ тэр үеийн Ардын Их Хурлын анхны ардчилсан сонгууль их шударга болсон. Магадгүй  нутгийн хүмүүс шинэ залуу үе, шинэлэг байдлыг хүсэж сонголтоо хийсэн болов уу гэж боддог. Тийм болохоор намайг АИХ-ын депутатаар сонгосон байх.

Гэхдээ энд нэг зүйлийг  зориуд тэмдэглэн хэлэхэд, тусгаар улсын чухал асуудал нь төр засгаа  эмхлэх, олон түмний төлөөллийг хэрхэн хангах вэ гэдэгт байдаг.

Тэгэхээр бүх нийгмийн байгууллын чухал тогтолцоо нь сонгууль байдаг. Гэтэл тэр үед Монголд анх удаа ардчилсан сонгуулийг явуулсан. Би тэр л анхны ардчилсан сонгуулиар депутат болсон байх жишээтэй. Энэ утгаараа олон түмэн төлөөллөө өөрсдөө сонгодог нь ач холбогдолтой шийдвэр байсан юм.

-Ардын Их Хурлын депутатууд дотор залуучуудын бүлэг байгуулан ажиллаж байсан гэх. Залуу гишүүд бүлэг байгуулж, ажиллахын гол ач холбогдол нь юунд байсан бол...?

-Төлөөлөгчдийн дунд  35 хүртлэх насны 10 гаруй залуус л байсан. Тиймээс бид нэг бүлэг байгуулж, Сүхбаатарын Батмөнх гээд их мундаг яруу найрагч залуу бүлгийг ахалдаг байлаа. Сүүлд бурхан болсон зайлуул. Бид чинь өглөө эрт цуглаад хэлэлцэх асуудал дээрээ хэн ямар байр суурь илэрхийлэхямар үг хэлж, санал гаргах вэ гэдэг дээрээ тохирч, ажлаа хуваарилж авдаг байв. Өөрөөр хэлбэл, хуралдаан дээр залуучуудын дуу хоолойг хүргэх гэж их тэгж зохион байгуулалттай байсан хэрэг.

-Үндсэн хуулийн нэн тэргүүний ач холбогдлыг тодорхойлооч гэвэл...?

-Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн суурийг  Үндсэн хуулиар тавьж өгсөн. Хэрэв шинэ Үндсэн хууль батлагдаагүй, 1992 онд нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоогүй байсан бол бидний амьдрал яаж бужигнах байсныг таашгүй. Энэ утгаараа Үндсэн хуулийн амин чухал ач холбогдол нь оршиж байгаа юм.

Нөгөө талаас шинэ Үндсэн хуулийн зарчмын гол ач холбогдол нь парламентын засаглалыг сонгосон явдал. Дэлхийн хүн төрөлхтөн одоогоор үүнээс сайн засаглалыг олоогүй гэдэг. Хэмжээлшгүй их хаант засаглал эсвэл дарангуйллын засаглал эсвэл цөөхөн олигархуудын засаглалын хэлбэрийг сонголгүй ардчилсан парламентын засаглалыг сонгосон. Энэ бол гайхалтай. Ардчилсан засаглал гэдэг тусгаар тогтнолыг баталгаажуулахаас гадна Монгол Улс ардчиллын замаар хөгжих тэр суурийг тавьж өгсөн нь хамгийн чухал зүйл байлаа. 

-Өнгөрсөн 30 жилийн улс орны хөгжлийг авч үзвэл Үндсэн хуулийн хэрэгжилт төлөвшилд ямар хандлага ажиглагдаж байна вэ?

-Үндсэн хууль нь хүний амьдралын үндсэн асуудлын суурийг зохицуулж байгаа хэдий ч үйлчлэл, хэрэгжилт нь тэр бүр мэдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль ч юм уу өдөр тутам хэрэглэгддэг хуулиудтай  харьцуулж хэрэгжилтэд нь хяналт тавиад дүгнэх боломжгүй гэсэн үг. Нийгмийн амьдралын зүг чиг суурь нь Үндсэн хууль учраас энэ эх хуульдаа бусад органик болон салбарын хуулиуд нь баригдаж, чиглэж явна гэсэн үг.  

Нөгөө талаас нь үр дүнг нь дүгнэж болно. Үндсэн хуулийн суурь зарчмуудыг маш сайн тусгаж хэрэгжсэн гэж боддог. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Үндсэн хуульд сайн тунхагласан. Угтаа хүний эрх, эрх чөлөөг хангана гэдэг хамгийн чухал асуудал. Хүн амьсгалахгүй бол үхнэ гэдэг ч юм уу идэхгүй бол өлсөнө. Энэ утгаараа байгалийн нэг л амьтан. Гэтэл тэрхүү байгалийн  амьтан болсон хүнийг нийгэмшүүлж, эрхийг нь ойлгуулж, хамгаалж, тунхаглаж өгөх ёстой. Энэ талаас нь авч үзвэл Үндсэн хууль маш сайн хэрэгжсэн.

-Та Үндсэн хуульд  хүний эрх, эрх чөлөөний асуудлыг сайн тунхагласан гэлээ. Тэгвэл эдийн засгийн хөгжлийн суурь, хэрэгжилтийг дүгнэж хэлбэл...?

Яг тухайн цаг үед хүмүүс шинэ нийгэмд амьдрахад бэлэн байсан уу гэвэл бас үгүй. Үнэндээ тэр үед ямар нийгэмд яаж амьдрах гэж байгаагаа сайн ойлгосон хүн байсан уу гэвэл цөөн. Энэ утгаар төрийн байгуулалтын зарчмын хэрэгжилт сайн биш. Энэ нь хүмүүсийн мэдлэг боловсролоос эхлээд олон хүчин зүйлстай учир шалтгаант холбоотой.

Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд багш энэ тэрийн буянаар Герман Ромын эрх зүйн системд суурилсан сайн Үндсэн хууль боловсруулагдан батласан юм шүү дээ.

Нөгөө талаас нийгэм олон бүлэг хэсэгтэй тул Үндсэн хууль тэгш сайн хэрэгжсэн үү гэвэл бас үгүй. Үндсэн хуульд зах зээлийн эдийн засгийн асуудлыг тусгаж өгсөн. Гэвч Монгол Улсын онцлогоос хамаараад эдийн засгийн суурь зарчмын хэрэгжилт төвөгтэй явагдсан гэж хэлж болно.

Нэг талаар зах зээлийн эдийн засгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн бол үр дүн сайн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ онолын хувьд авч үзвэл манайх шиг маш жижигхэн зах зээлтэй, өрсөлдөөний чадавхи сул оронд сонгодог зах зээлийн зарчмыг явуулах боломжгүй. Учир  нь амьдрал дээр цөөхөн компаниуд жижиг зах зээл дээр бие биеэ татаж унагаах юм болно. Жишээлбэл, мах сүүний үйлдвэрлэл байна. Капиталист зарчмаар явах уу эсвэл төр ямар нэг байдлаар зохицуулалт хийх үү гээд жижиг зах зээлийн төвөгтэй тал байсаар л байна.

Эцэст нь онцлон хэлэхэд, Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн гэж баталгаатай хэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 12 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 12 цаг 55 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 12 цаг 57 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 12 цаг 58 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 13 цаг 0 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 13 цаг 2 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 15 цаг 49 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 15 цаг 54 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 15 цаг 55 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 15 цаг 56 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 56 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 15 цаг 57 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 15 цаг 59 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 16 цаг 0 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 17 цаг 46 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 17 цаг 56 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 17 цаг 57 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 17 цаг 58 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 17 цаг 59 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top