x

Н.Пүрэвдорж: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр тойргоос АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцсан Нэмэхийн Пүрэвдоржтой хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан гэж би боддог.

Товчоор хэлбэл Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, монгол орны ирээдүйг ганц Ерөнхийлөгч юм уу, ганц Их Хурал хамгаалах боломж байхгүй. Бид шинэ Үндсэн хуулийг батлахдаа ард түмэнд том боломж олгосон. 1992 оноос өмнөх буюу 1924 оны 1940 оны, 1960 оны хуулиудад ард түмэнд өөрсдөө төрд төлөөлөх хүмүүсээ сонгож бүрдүүлээд, тэр төр нь ард түмэндээ үйлчлэх тийм эрх байгаагүй. Хамгийн сүүлд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тэр эрх чөлөөг ард түмэнд олгосон. Ард иргэд шударга зөв хүмүүсээ сонговол төр түвшин байна, шударга бус хүн сонговол төр бат биш байна. Шинэ Үндсэн хуулиар ард түмэндээ шударга зөв хүмүүсийг сонгож, төрд төлөөлүүлэх боломжийг олгосноороо асар их ач холбогдолтой юм.

-Шинэ Үндсэн хуулийн гол суурь зарчмууд, түүний хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн 30 жилд бид ямар төрийг бүтээв ээ. Эргээд бодоод үзье. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонголоо. Гэхдээ энэ хугацаанд сонголт тал дээр зарим алдаанууд гарсан. Шударга зөв хүмүүсээ сонгож чадахгүй, мөнгөөр сонголтоо сольсноос болж ард түмэнд үйлчлэхгүй хууль тогтоомжууд гарч, хээл хахууль газар авсан тал бий. Харин одоо би нөхцөл байдлыг эерэгээр харж байгаа. Өнөөгийн Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хараад зөв тогтолцоо руугаа орж байна гэж би дүгнэж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 1 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 10 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 17 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 21 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 29 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 24 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top