x

Б.Пүрэвдорж: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хуульд нухацтайгаар тусгах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Боловсролын багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролын хувьд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хуульд нухацтайгаар тусгах ёстой. Ингэвэл эцэг эх нь ажил хийгээд орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Сайн багш нар хувийн сургуульд очдог. Ингээд тэтгэмж авч чаддаггүй. Дунд сургууль 850 байгаагаас 180 орчим нь хувийн сургууль байгаа юм. Хувийн сургуулиуд маш их хэрэгтэй. Сургууль барих хөрөнгө цаашид улсад том дарамт болж ирнэ. Энэ асуудлыг хувийн хэвшлийнхэн авч явснаар эргэлтийг бий болгож байгаа. Дээд боловсролын хувьд төсвийнхөө дөнгөж 2.5 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулдаг. Дэлхий нийтэд 10 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Тиймээс дээд сургуулиуд төсвийнхөө тодорхой хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулахыг хуульчилмаар байна" гэлээ. 

Харин түүний хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнөх боловсрол хувийн хэвшлийн нуруун дээр явж байна. Төр хувьсах зардлаа төрийн, хувийн хэвшил гэж ялгавартайгаар зогсоосон зүйл байхгүй. ЕБС-ийн 53,700 хүүхэд хувийн сургуульд сурч байна. Цаашид боловсролын салбарт төрийн болон хувийн хэвшлийн холимог хэлбэр байна. Өмчийн хэлбэрийг л компанийн хуулиар зохицуулна. Цаашид 2030-2035 он хүртэл хүүхдийн тоо нэмэгдэнэ. Тиймээс цэцэрлэг, сургууль барих асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтрахаас өөр аргагүй. Дээд боловсролын салбарын санхүүжилтийг өөрчлөх цаг нь болсон. Уг салбарыг ганцхан сургалт хийдэг биш сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 1 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 10 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 16 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 21 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 25 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 29 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 23 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 14 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 18 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 41 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 48 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 10 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 18 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 41 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top