x

С.Эрдэнэ: Гэмт хэрэгт холбогдогдсон байж болзошгүй АН-ын гишүүдийг шалгуулна

Өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлгийн зарим гишүүд, АН-ын Онц их хурлаас намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нар УДШ-ийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал,  "УДШ-ээс О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгээгүй болж Онц их хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн" гэх утгатай мэдээллийг хийсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ дахь намын бүлгийн даргаас чөлөөлсөн тухай мэдээлсэн. Энэ асуудлаар өнөөдөр АН-ын тамгатай ганц дарга С.Эрдэнэ, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Ганбат нар эсрэг мэдэгдэл хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

-Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 20-нд УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаас АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулах, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотойгоор УДШ-ийн шийдвэрийг мушгин тайлбарлах асуудал гарч байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтад улс төрийн нөхцөл байдал хэвийн болтол ямар нэг хөдөлгөөн хийхгүй байх чиглэлийг өгч байгаа. Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд сонгогдон ажиллаж байсан, ажиллаж байгаа гишүүдтэй холбоотой олон ээдрээтэй асуудал нийгэмд яригддаг. Олон нийтийн дунд илт мэдэгдэж байгаа ийм асуудлыг хуулийн байгууллага шалгадаггүй.  Тиймээс гэмт хэрэгт холбогдсон байх магадлалтай намын нэр бүхий гишүүдийг хамтарсан ажлын хэсэг гарч хууль хяналтын байгууллага болон дотоод хяналтын байгууллагаар шалгуулна. Гэм буруутай бол хуулийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол нэр төрийг нь сэргээнэ. 

АН-ын үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг мөн шалгуулна. Удахгүй хуралдах АН-ын ҮБХ-гоор энэ асуудлыг хэлэлцэж, тогтоол болгон гаргана.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-УИХ-ын чуулган дээр ерөнхий прокурор шударга ёсыг энэ танхимаас эхлүүлье гэж хэлж байсан. Долоо хоногийн дараа тэр хүнийг сольсон. Төрийн ордны гурван давхраас хэнд ял өгөх даалгавраа аваад явж байна гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар чуулганы танхимд мөн зарлаж байсан. Тэд АН-ыг бас самарч байна. Тиймээс өнөөдөр олонх байгаа хүмүүсийг буусных нь дараа шалгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 32 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 17 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 21 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 44 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 51 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 13 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 21 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 44 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top