x

Н.Тавинбэх: Эгийн голын усан цахилгаан станцыг 310 МВт-ын хүчин чадалтай байгуулах боломжтой

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаан дээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажлыг эхлүүлэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр “Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь шалгарч, гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу барилга угсралтын ажлын 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Бүтээн байгуулалтын ажил нь 2022 оны гуравдугаар сард эхэлнэ. Одоо тулгамдаж байгаа ганцхан асуудал бий. Тэр нь усан сан байгуулах газарт газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэдийн нөлөөллийг арилгах асуудал байна. Засгийн газраас тэдгээр иргэдийн амьдралын түвшинг дордуулахгүйгээр нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлэх ажлыг шийдэх учиртай. Бид үе шаттайгаар ажиллаж байгаа. Энэ ажлыг усан санг дүүргэх хүртэл буюу таван жилийн хугацаанд хийх ёстой. Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар 258 өрхийн 1,200 орчим иргэн нөлөөлөлд автаад байгаа.

Эгийн голын усан цахилгаан станцыг 310 МВт-ын хүчин чадалтай байгуулах боломжтой. Эгийн гол хил дамжин урсдаг учраас бид хөрш орнуудтайгаа ойлголцох ёстой.

ОХУ-ын зүгээс байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх хүсэлт тавьсан. Энэ үнэлгээг бид олон улсын байгууллагаар хийлгэж байна. Үнэлгээ хийх ажил 2022 оны долдугаар сард дуусна. Энэ үнэлгээ гарсны дараа Эгийн гол дээр усан цахилгаан станц байгуулж болох эсэх асуудал шийдэгдэнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top