x

Сайн цаг, сайхан ирээдүйд дөтлөх 2022 оноо айл өрх, ахан дүүсээрээ баяр жаргал дүүрэн, сайхан угтаарай!

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын шинэ жилийн баярын мэндчилгээг хүргэж байна. 


"Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа,

Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд амаргүй бэрхшээл үүсгэсэн. Гэсэн ч төр засаг, түмэн олон маань хүчээ нэгтгэж, гарз хохирлыг багасгах чиглэлээр хамтран чармайсны үр дүн гарлаа. Монгол Улс нийт иргэдийнхээ 66.5 хувийг вакцинжуулалтын хоёр тунд, зорилтот бүлгийнхээ 47.2 хувийг нэмэлт тунд хамруулсан үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт жагсаж байна. 

Монгол Улсын эдийн засаг 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувь өсөж, жилийн дүнгээр 4.0 орчим хувийн өсөлттэй гарахаар байна.

Цар тахлын үед ч Улсын Их Хурал тасралтгүй хуралдаж, олон чухал хууль, бодлого шийдвэр гаргалаа. “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг цаг алдалгүй хэлэлцэн баталж, цар тахлын эсрэг нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж чадсан.

Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. 2021 оны нэгдүгээр улиралд 8.8 хувь хүрч нэмэгдээд байсан ажилгүйдлийн түвшин гуравдугаар улирлын байдлаар 7.4 хувьд хүрч буурлаа. Ажлын байрыг дэмжих 3.0 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийн зээлийг 5591 аж ахуйн нэгж, 19.566 иргэнд олгосон байна. 

Эрдэнэт мал сүргийн маань тоо 67.3 сая болж, сүүлийн 30 жилд байгаагүй их хэмжээний талбай буюу 640.4 мянган га-д тариалалт хийж, 568.7 мянган тонн үр тариа хураан авлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах Эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн үзэл баримтлалтай Шүүхийн тухай багц хуулийг баталлаа. Энэ хуулиар зөвхөн хууль засагладаг, шударга, ёс зүйтэй шүүхийн тогтолцоо төлөвших учиртай.

Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох, эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм.

Монгол Улсын Их Хурал Парламентын шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд томоохон алхам хийсэн он болж өнгөрч байна. Энэхүү шинэчлэл ард түмний засаглах эрхийг хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулж, баталдаг болох, парламентын үйл ажиллагааг сонгодог зарчимд нь нийцүүлэх, иргэдийнхээ парламентын боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр амжилттай өрнөж байна.

Бид хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Улсын Их Хурал хууль тогтоохын зэрэгцээ, түүний хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгт эн тэнцүү анхаарна. Энэхүү үйл ажиллагааг бид ард түмэнтэйгээ хамтран хийх болно. Ингэснээр сонгодог парламент болох шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлж байгаа юм.

Баялгийн хуваарилалтыг тэгш шударга болгож, үр өгөөжийг улсын хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулах Үндэсний баялгийн, боловсрол мэдлэгийн үр шимийг дэлхийн түвшинд эзэмшин хүртэх Боловсролын шинэчлэлийг бид шинэ оны эхний хагаст багтаан бүрдүүлэх болно.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Цар тахлын эрсдэл ужиг байж мэдэхээр байгаа ч холдон салах цаг ирнэ. Монголчууд ямар ч бэрхшээл саадыг даван туулж, ялан дийлдэг төрөлхийн өгөгдөлтэй ард түмэн билээ. Тиймээс эдийн засагтаа Шинэ сэргэлт бий болгох, нэгэнт эхэлсэн Эрх зүйн хувьсгалаа үр дүнд хүргэх, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүний хөгжлийг тэтгэж, Халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна.

Нэгэн зууны тэртээ өвөг дээдэс минь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө ард ноёд, лам хар гэлтгүй бүгдээр нэгдэн зүтгэж, ялалтад хүрснийг түүх гэрчилнэ. Одоо Монгол Улсын тусгаар тогтнолд эргэлзэх нэг ч хүн байхгүй.

Одоо бидэнд эдийн засгийн тусгаар тогтнол нэн чухал байна. Боломжтой бүхнээ өөрсдөө үйлдвэрлэж, бололцоотой салбар бүрд экспортын үйлдвэрлэл хөгжүүлж, дэлхийн түвшний техник, технологийг эзэмшсэнээр бид энэ тусгаар тогтнолд хүрч чадна.

Энэ бүхнийг зөв мэргэн төрийн бодлого, сайн хуулиар л хэрэгжүүлнэ. Их ард түмнийхээ төлөөлөл Бага ард түмэн нь болох Монгол Улсын Их Хурал үүний төлөө хичээн зүтгэж байна.

Ард түмнийхээ шууд сонголтоор сонгож байгуулдаг төр засаг, хүний эрх, чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг ардчилсан засаглал, авьяас билиг ур ухааны ундаргатай ард түмэн, цэлгэр нутгаа дүүргэсэн мал сүрэг, цэнгэг ус, ариун агаар, арвин баялаг эрдэнэс агуулсан газар нутаг бидэнд бий.

Ийм баян тансаг орны иргэд бусдаас дор амьдарч болохгүй. Үүний тулд Монгол түмний шинэ, гэрэлт ирээдүйн замыг засах түүхэн цаг нэгэнт тохиогоод байна. Энэ бол хоёр дахь зууны шинэ эрмэлзэл, шинэ тэмүүлэл байх болно.

Тиймээс Монголынхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхнийг эвийн хүчээ нэгтгэн эдийн засгийн талаар тусгаар тогтнож, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг бүтээхийн төлөө хамтран зүтгэхийг Шинэ оны босгон дээр Монгол түмэндээ хандан уриалъя.

Монгол эх орон маань сэргэн мандлын шинэ замдаа тууштай орж, Монгол түмний минь золбоо хийморь бадарч, Монгол өрх бүрд аз жаргал бялхах болтугай.

Сайн цаг, сайхан ирээдүйд дөтлөх 2022 оноо айл өрх, ахан дүүсээрээ баяр жаргал дүүрэн, сайхан угтаарай" хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 3 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 18 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 23 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 25 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top