x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.


Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчдадаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа,

Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа.

Цар тахлаас үүдэж, -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжиж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, шинэ оноо хатуу хөл хориогүйгээр хамтдаа угтаж байна.

Энэ бүхэн цаг алдалгүй вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, нийт иргэд идэвхтэй хамрагдсаны үр дүн билээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн 6 багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа.

Цар тахал хэр удаан хугацаанд үргэлжилж, хэчнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Цар тахлаас үүдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн эрүүл мэнд, банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.

Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас Цар тахлын хямралыг даван туулах шийдэл ч мөн Та биднээс илүү эв нэгдэл, хамтын ажиллагаа, зориг тэвчээрийг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол эдийн засгийн эрчимтэй өсөлт юм аа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор, Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан ТЭГ гараан дээрээ дахин ирлээ. 

“Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг 2 дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриалж байна. 

Амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн Монголчууд бид ярьдагчлан айлчлан ирж буй 2022 онд хүн төрөлхтөн Цар тахлыг бүрэн ялж, эдийн засгаа сэргээж, энгийн амьдралаа эргүүлэн авчирч чадна гэдэгт итгэж байна.

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 12 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 12 цаг 54 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 12 цаг 56 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 12 цаг 57 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 12 цаг 59 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 13 цаг 1 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 15 цаг 48 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 15 цаг 53 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 15 цаг 54 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 15 цаг 55 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 55 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 15 цаг 56 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 15 цаг 58 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 15 цаг 59 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 17 цаг 45 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 17 цаг 55 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 17 цаг 56 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 17 цаг 57 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 17 цаг 58 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top