x

У.Хүрэлсүх: 2022 он эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн жил байх болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт иргэддээ хандан  шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.


"Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Он солигдох торгон мөчид монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш ой тохиолоо.

Улиран одож буй 2021 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 66 мянга гаруй хүүхдээр ам бүлээ нэмж, бид 3 сая 400 мянгуулаа боллоо.

“Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж манай ард түмний хэлдгээр малчид, тариаланчдын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авсан сайхан жил боллоо.

Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол төр, засаг, хувийн хэвшлийн хамтын зүтгэлийн дүнд энэ оны эхний есөн сарын байдлаар 3.6 хувиар өсөж, 300 гаруй мянган ажлын байрыг хадгалж чадлаа.

Эдийн засгийн өсөлтөд манай бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг баярын энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.

2021 онд манай тамирчид, сурагчид их спорт, оюун ухааны олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцож, бахдам сайхан амжилт гарган ард түмнээ баярлууллаа.

Токиогийн Зуны 32 дахь олимп, 16 дахь паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань оюуны олимп гэгддэг Олон улсын олимпиадаас түүхэндээ хамгийн олон медаль хүртэж, дэлхийн 107 орноос эхний 11-т орлоо.

Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүндийн өргөлтийн Дэлхийн аварга болж, монгол эмэгтэй хүний гайхамшигт чадварыг дэлхий дахинд харуулсан бахдам үйл явдал боллоо.

2021 онд сайн сайхан зүйл олон тохиолдсон хэдий ч хүн төрөлхтөн цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж, амаргүй олон сорилт, бэрхшээлийг даван тууллаа.

Хүн хүнээ эрхэмлэн хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдол, харилцан ойлголцол, эв нэгдэл, амьдралын үнэ цэн ямар чухал болохыг улам бүр ухаарсан жил боллоо.

Энэ амаргүй хүнд цаг үеийг монголчууд бид хохирол багатай даван туулах, хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд ард иргэд, төр, засаг, аж ахуйн нэгжүүд бүхий л боломж, нөхцөлөө дайчлан ажиллалаа.

Цаашид ч хүндрэлтэй үеийг хамтын хүчээр даван туулахын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Энэ хүрээнд “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ.

Миний Монголын ард иргэд ээ,

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно.

Монгол хүний оюун санаа, түүх, соёл, хэл бичиг, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бидний язгуур баялаг асар их бий.

Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархах, монголоороо гоёх, монголоороо оршихын үндэс суурь болох юм.

Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай.

Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй.

Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийнхаа үр шимийг нэмэгдүүлэх, хууль бусаар бусдад алдагдсан улсын үйлдвэрийн газар, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлж авахын төлөө хийсэн тэмцэл бодитой үр дүнд хүрч байна.

Тухайлбал, Оюу толгой төслөөс манай ард түмний хүртэх үр өгөөж, ашиг шим нэмэгдэх таатай боломж бүрдлээ. Энэ бол Монголын ард түмэн, төр, засгийн нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн юм.

Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм.

Цаашид ч бид эв хүчээ нэгтгэн, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж чадах аваас ямар ч сорилт, бэрхшээлийг даван туулж чадна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө Та бид алхам алхмаар урагшилсаар байна.

2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно.

Ирж буй 2022 онд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.

Монголчууд бид улс гүрнээ нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулж, дэлхий ертөнцөд монгол үндэстнийг тамгалан үлдээсэн Их эзэн Чингис хааныхаа үнэлж баршгүй гавьяа зүтгэлийг мөнхөд алдаршуулан, үзэл санаа, үүх түүх, итгэл үнэмшлийг нь үндэсний үнэт зүйл, бахархал болгон түмэн олноо түгээн дэлгэрүүлэх ёстой.

Улаан залаат, хөх монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе.

Он солигдох энэ торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынханд Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй шинэ он иргэн бүр энх тунх, айл болгон аз жаргалтай байж, ажил ундарч, амьдрал буцалсан, улс гүрнээрээ дэвжин дээшилсэн хөгжил дэвшлийн жил байх болтугай.

Ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хайртай бүх хүн нь аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 12 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 12 цаг 57 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 12 цаг 59 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 13 цаг 0 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 13 цаг 2 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 13 цаг 4 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 15 цаг 51 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 15 цаг 56 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 15 цаг 57 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 15 цаг 58 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 58 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 15 цаг 59 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 16 цаг 1 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 16 цаг 2 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 17 цаг 48 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 17 цаг 58 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 17 цаг 59 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 18 цаг 0 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 18 цаг 1 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top