x

Б.Жавхлан: Шинэ сэргэлтийн бодлогоор улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй зургаан хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэж, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийв. Тэрбээр, дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойших хамгийн гүн хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан байна. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусийн шинэ хувилбарууд гарч, эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна. 

Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна.

Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгийг боловсруулах явцад төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 600 гаруй санал ирүүлснийг холбогдох хэсгүүдэд тусгаад байна. Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа. Үүнд:

  1. Боомтын сэргэлт;

  2. Эрчим хүчний сэргэлт;

  3. Аж үйлдвэрийн сэргэлт;

  4. Хот, хөдөөгийн сэргэлт;

  5. Ногоон хөгжлийн сэргэлт;

  6. Төрийн бүтээмжийн сэргэлт.

Хилийн боомт:

Монгол Улсад авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт буюу нийт 46 боомт байгаагаас 29 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай хиллэж, 4 нь агаарын боомт байна. Үүний 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт байна. Худалдааны голлох боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлын түүхэн дээд хэмжээ хүрсэн.

Эрчим хүч:

Монгол Улс 2020 оны байдлаар 8,850.5 сая кВт.цаг эрчим хүч хэрэглэсний 80.7 хувийг буюу 7,145.7 кВт.цаг эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэн 19.3 хувь буюу 1,704.8 сая кВт.цаг эрчим хүчийг импортоор хангажээ. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг гаднаас импортлоход жил бүр 400 тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах, эрчим хүчний хомсдолыг арилгаж, хараат бус байдлыг сайжруулах шаардлагатай байна.

Аж үйлдвэр:

Нийт аж үйлдвэрийн 20.5 хувийг нүүрс олборлолт, 31.2 хувийг металлын хүдэр олборлолт, 19.8 хувийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байна. ДНБ-д эзлэх хувь буурч байгаа нь салбар үр ашигтай ажиллаж чадахгүй байгааг илтгэж байна. Иймд түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх аж үйлдвэржилтийг дэмжиж, шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Хот хөдөө:

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь, их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

Ногоон хөгжил:

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их байна. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хэт халалтын давтамж, эрчим нэмэгдэх, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, таримлын ургац буурах зэргээр усны экосистем, мал аж ахуй, газар тариалангийн салбарт голчлон нөлөөлж, сөрөг үр дагавруудыг бий болгож байна.

Төрийн бүтээмж:

Хөгжлийн шаардлагад нийцүүлэн, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулж, авлига, хүнд суртлын аливаа илрэлтэй тэмцэж, цомхон, чадварлаг төрийн бүтцийг бий болгох шаардлага байна.

Тогтоолын төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэсэн нийт 5 хавсралттай байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” тогтоолын төсөл хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6 хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл 3 дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна гэлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Д.Батлут, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа нар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга авахын сацуу үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсүүдээ шийдвэрлэхээр уг тогтоолын төслийг оруулж ирж байгааг дэмжиж байна. Харин санхүүжилтийн хувьд төр нь хувийн хэвшлийн хийж чадаж байгаа зүйлд оролцох хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж байв.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжиж байгаа хэдий ч эрхлэх асуудлынхаа хүрээнд нэн яаралтай хэлэлцэх хуулийн төслүүдийг сайжруулахаар ажиллаж байгаа гэдгийг онцлов.

Ийнхүү “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдлээ, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 12 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 12 цаг 55 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 12 цаг 57 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 12 цаг 58 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 13 цаг 0 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 13 цаг 2 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 15 цаг 49 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 15 цаг 54 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 15 цаг 55 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 15 цаг 56 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 56 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 15 цаг 57 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 15 цаг 59 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 16 цаг 0 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 17 цаг 46 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 17 цаг 56 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 17 цаг 57 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 17 цаг 58 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 17 цаг 59 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top