x

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж, салбарынханд хуулийн төслийг танилцуулав.

Энэ үеэр хуулийн төслийг санаачлахаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Бид эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг уг сууриар нь хийх шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийг хуульчлан баталж, хэрэгжүүлж буй ч цаашдаа сайжруулах зүйл нэлээдгүй гарч байна. Төрийн эрх барих дээд байгууллагад эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон эмч гишүүд сонгогдож, санаачлагаараа нэгдэн Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийг байгуулан ажиллаж байгаа.

Мөн Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар практикт ажиллаж байсан мэргэжлийн эмчийн хувьд эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг сайжруулж, шинэчлэлээ улам илүү хурдтайгаар хэрэгжүүлээсэй гэж энэ салбарт ажиллаж буй 50 гаруй мянган эмч, ажилтнууд биднээс хүсэж, хүлээж, харж байгаа. Иймд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яам атгасан гар шиг уялдаатай ажиллаж, эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг түргэвчлэх шаардлагатай байна.

Өнөөдөр Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцэж буй маань энэ бүхний эхлэл гэж би хувьдаа ойлгож байна” гэлээ.

Тэрээр мөн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгаснаар 2021 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлнэ. Мөн 2022 онд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, 2023 онд Хүний генетикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх ёстой” гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн ажилтны эрх зүйн шинэчлэл, нийгмийн хамгааллыг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгох зэрэг асуудлуудыг тусгасан талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн 2021, 2022 онд Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийн олон улсын практик, хууль эрх зүйн орчны судалгааг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгааны хүрээнгээр гүйцэтгүүлсэн талаараа дурьдлаа.  “Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний систем, олон улсын туршлага”, “Телемедицин үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага”, “Донорын насны байдал, ар гэрт үзүүлэх тусламж дэмжлэг”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн эрх зүйн зохицуулалт”, “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн зохицуулалт”, “Эмчлүүлэгчийн эрхийн зохицуулалт, олон улсын зөвлөмж”, “Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал” зэрэг олон улсын хэмжээний судалгаануудыг хийлгэсэн байна.

Тэрээр эмч мэргэжилтэй Улсын Их Хурлын гишүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцэж буй эрүүл мэндийн салбарын чиглэлээрх хууль тогтоомжуудын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа юм. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон  Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, Инновац, цахим бодлогын байнгын хорооноос байгуулсан  Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх ажлын хэсгүүдийг ахлан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 12 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 13 цаг 0 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 13 цаг 2 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 13 цаг 3 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 13 цаг 5 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 13 цаг 7 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 15 цаг 54 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 15 цаг 59 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 16 цаг 0 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 16 цаг 1 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 16 цаг 1 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 16 цаг 2 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 16 цаг 4 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 16 цаг 5 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 17 цаг 51 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 18 цаг 1 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 18 цаг 2 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 18 цаг 3 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 18 цаг 4 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top