x

С.Эрдэнэ: АН ямар нэгэн хуваагдалгүй, нэг л тамга, тэмдэгтэй байна

АН-ын хууль ёсны дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэ "Монгол улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, тунхаглан зарлаж байсан түүхэн өдрийн үйл явдлыг хойч үедээ үнэн зөвөөр өвлүүлэн үлдээх ёстой. Энэ хүрээнд Арванхоёр дугаар сарын 29-ны бүх нийтийн амралтын өдөр бид таниулах үйл ажиллагаа зохион байгуулна. 

Мөн манай намын зүгээс хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх хуралдаад Ардчилсан намын нэрийг хэсэг бүлэг хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваагүй. АН-ын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн О.Цогтгэрэлийн намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг шүүхийн байгууллага хүлээж авахаас татгалзсан.

Өнөөдөр АН ямар нэгэн хуваагдалгүй, нэг л тамга, тэмдэгтэй байна.

Цаашид аливаа хууль бус этгээд АН-ын нэрээр үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хууль, дүрмийн дагуу намын дараагийн даргын сунгааг зохион байгуулж, түүнийгээ батламжлуулахаар Улсын дээд шүүхэд гурван удаа хандсан. Гэтэл шүүхээс Улс төрийн намын хуулийг зөрчсөн хууль бус тайлбарыг бидэнд ирүүлсэн.

Тодруулбал, танай намын дотоод маргаантай байдал арилаагүй тул бүртгэх боломжгүй гэдэг хариуг удаа дараа өгсөн. Гэтэл хуулиар Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод асуудлаар хянан шалгах ажиллагаа явуулах ёсгүй" гэв. 

Мөн тэрээр "Эрх зүйн наад захын мэдлэгтэй хүний ойлгох асуудал. Хууль ёсны эрхтэй, Ардчилсан намыг төлөөлөх үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн бол Содномзундуйн Эрдэнэ. Энэ бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top