x

“Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааны шилдгүүд тодорлоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө аястай 100 гаруй нийтлэл, 70 гаруй подкастыг ирүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уралдаанд шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд өнөөдөр /2021.12.22/ шагналыг нь гардуулан өглөө.

Нийтлэлийн төрөлд тэргүүн байрыг МЗЭ, МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тал нутаг дахь тэмцлийн гал”, дэд байранд сэтгүүлч Б.Баярбаясгалангийн “Ээж-Эх орон... Бид хоёрын дунд”, гуравдугаар байранд сэтгүүлч, нийтлэлч Т.Дарханхөвсгөлийн “Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо та бид хамгаалах ёстой", тусгай байранд МУИС-ийн оюутан А.Амаржингийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, сэтгүүлч Б.Оргилмаагийн “Цэг биш таслал” зэрэг нийтлэлүүд шалгарсан байна.

Түүнчлэн подкастын төрөлд тэргүүн байрыг найруулагч Б.Өлзийбаяр, редактор А.Алтанцэцэг нарын “Реакц”, дэд байранд “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн оюутнуудын “Фокус” багийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, гуравдугаар байранд түүхч, судлаач На.Батболдын “Чанад үйлс”, тусгай байруудад хэл бичгийн ухааны доктор, зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Бүтэн”, подкаст хөтлөгч Н.Ганбилэгийн “Нарнаас том А” зэрэг бүтээлүүд тус тус шалгарсан юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэн ач холбогдол, үнэ цэн, хувьсгалын удирдагчдын үйл хэргийг онцлохоос гадна өнөөгийн залуус шинэ зууныг өөрсдийнхөөрөө бүтээх, хүсэл тэмүүлэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, оюун сэтгэлгээний ондоошил, үндэсний өв соёлын залгамж зэрэг сэдвийг өргөн хүрээнд, өөр өөрийн өнцгөөр агуулга уялдааг нь тодотгосон байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 1 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 10 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 17 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 21 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 29 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 24 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top