x

Х.Нямбаатар: Төрд хадгалагдаж байгаа мэдээллийг гурван хэсэгт ангилахаар боллоо

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулийг УИХ-аас эцэслэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг тус тус эцэслэн баталсан. Ингэснээр цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Төрд хадгалагдаж байгаа мэдээллийг гурван хэсэгт ангилахаар болж байгаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль батлагдсанаар

  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот болон газар зохион байгуулалт төлөвлөлт түүнд оруулж буй нэмэлт өөрчлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл

  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын болон үйл ажиллагаа

  • Шинээр баригдаж байгаа барилгыг хэзээ улсын комисс хүлээж авах, ашиглалтад орох,

  • Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ байгуулсан гэрээ газар ашигласны төлбөр,

  • Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хандив,

  • Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдэл,

  • Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчдын талаар, (Дарга нарын хүүхэд төрийн зардлаар гадаадад сурч, мөнгөө эргэж төлдөггүй гэсэн мэдээлэл олон яригддаг. Энэ чиглэлээрх зохицуулалт юм) зэрэг мэдээлэл нээлттэй болж байна. 

Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгож байгаа. Төр нийтийн зарлан мэдээллээ 16 насанд хүрсэн иргэн бүрд и-мэйл хаягаар хүргэнэ. Гадаад паспорт, жолооны үнэмлэхийн хугацаа хэзээ дууссан талаар болон сурагчдын амралт хэзээ эхлэх зэрэг мэдээллийг хүргэх юм " гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top