x

Н.Учрал: 16 нас хүрсэн иргэн бүрд иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө

Цахим шилжилтийн хүрээнд батлагдсан хуулиудын талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан.

Нийтийн мэдээллийн тухай хуулиар 67 багц мэдээллийг нийтэд ил болгож байна. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэл ямар төрлийн мэдээлэл багтах вэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар цаасаар авдаг байсан үйлчилгээг зогсоож байна.

Харин Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах цэгийг тодорхой болгох, төхөөрөмж байрлуулах журам гаргаж, түүнийгээ мөрдөх зэрэг асуудлыг хуульчилсан.

Өмнө нь хувь хүн өөрөө өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалдаг байсан бол энэ хуулиар мэдээлэл цуглуул, ашиглаж, боловсруулж байгаа бол мэдээлэл хариуцагч болж, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг болсон. Сэтгүүлч болон иргэдийн зүгээс нууц гэдэг тамга дараад аливаа мэдээллийг нийтэд хаалттай байлгаж байна гэдэг гомдол гаргадаг байсан. Харин энэ хууль хэрэгжсэнээр нууцлаад байсан 67 төрлийн мэдээллийг ил болгож байна.

Цахим гарын үсгийн тухай хуулиар И Монголиа систем дээр төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох том шийдэл болж чадсан. Өмнө нь цахим гарын үсгийг ашиглаж байсан ч ердөө 30 гаруй мянган иргэн энэ үйлчилгээг хэрэглэдэг байсан. Энэ бол хангалтгүй тоо. Харин одоо 16  нас хүрсэн иргэн бүрд иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө.

Энэ хууль зөв хэрэгжээд биелэлээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад маш их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэрээсээ, гар утаснаас төрийн 600 гаруй үйлчилгээг тоон гарын үсгээрээ авч ашиглах боломж бүрдэж байгаа.

Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монголд анх удаа батлагдаж байгаа хууль. Энэ хууль батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Мөн цаашид гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг мөн баталсан. Энэ хуулиар үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон.

Монгол Улс виртуал хөрөнгийг зөвшөөрч байгаа. Гэхдээ тодорхой шаардлагатай болгож байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top