x

Б.Пүрэвдорж: НДШ нөхөн төлөхөд татварын дэвтэр шаардахгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Тэрбээр, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 10 хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт ажилладаг малчид болон цар тахлын ийм үед орлогогүй болоод байгаа. Тиймээс уг хуулийн хугацааг 2021 онд үргэлжлэхээр сунгах төсөл боловсруулсан гэлээ. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн хэрэгжилт нь тааруу байсан нь коронавирусний халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм, мөн хураамж өндөр байсан, бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хүндрэлтэй байсан зэргээс болсон. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгээд хэлэлцэх боломжтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж онцлов.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 20-ны хуралдаанаар эл төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоглуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, малчны А данс устсан үед хуульд хамрагдах боломжгүй болж байгаа асуудлыг хэрхэн зохицуулахыг лавлав. Мөн хуульд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тухайн үед татвар төлж байсан бол хамрагдана гэж заасныг тэмдэглээд, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөхөд татвар төлсөн байх шаардлага саад болох эсэхийг асуув. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хуулийг 2017 онд батлах үед шимтгэл өндөр хувьтай байсныг онцлоод, 2019 онд С.Чинзориг ХНХ-ын сайд байх үедээ 42 мянган төгрөг болгож бууруулсныг тэмдэглэв. Энэ хүрээнд 2020 онд нийт 8700 гаруй хүн энэ хуульд хамрагдаж шимтгэл төлсөн гэдгийг дурдаж, шимтгэл хангалттай бага байгаа хэмээн тодотгов. Өөрөөр хэлбэл, иргэн 10 жилийн НДШ-ийг нөхөн төлөхдөө таван сая төгрөг төлөөд, дараагийн 10 жилд 50 сая төгрөгийн тэтгэвэр авах чухал хууль гэдгийг онцлов. Тиймээс хуульд иргэд, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчид сайн хамрагдах ёстойг зөвлөв.

Хэрэв малчны А данс байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн Засга даргын тодорхойлолтоор асуудлаа шийдэх боломжтой гэв. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хуульд хамрагдах нь хангалтгүй буюу 2020 онд 568 хүн байсныг хэлэв. Үүний шалтгаан нь иргэдэд татварын дэвтэр байхгүйгээс болж байгаа гэв. 1990-ээд оны үед хувиараа хөдөлмөр эрхлэгч байтугай томоохон компани хүртэл татварын асуудалтай байсныг тодотгоод, Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг явуулах үед татварын дэвтэр заавал шаардахгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргаж, аль болох хувиараа хөдөлмөр эрхлэгчийг олон хамруулах талаар ажиллана гэлээ. 

Гишүүд асуулт асууж хариулт авч, үг хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top