x

Д.Эрдэнэбат: Пропорциональ тогтолцоог үгүйсгэснээр Үндсэн хуулийг тахир дутуу болгож байна

Өнгөрөгч 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан МАН-ын парламент хоёр жилийн дотор хоёр дахин гар хүрэхээр болж, нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгүүлээд байгаа билээ. Одоо оруулах нэмэлт өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог холмиог болгох болон улс төрийн намуудын асуудал багтана гэж байгаа.

Тиймээс өмнөх удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр буюу 2019 оны есдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат танилцуулсныг "Өдрийн сонин" өнөөдрийн дугаартаа нийтэлсэн байна.

-Энэ Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын гол асуудал. Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэдэг саналыг нь ажлын хэсэг хассан. УИХ-ыг бодлоготой болгох, улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, парламентын засаглалыг зөв гольдрил, горимд ороход энэ санал туйлын чухал нөлөөтэй гэж бид үзэж байр сууриа илэрхийлж ирсэн.

Харамсалтай нь өнөөдөр бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж, саналаа гаргаж ирсэн боловч Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй байгааг өнөөдрийн үйл явц нотолж байна. Сонгодог парламентын зарчимд шилжье гэвэл парламент нь өөрөө Ерөнхийлөгчийг сонгодог байх зарчмын саналыг бид гаргасан. Хэрвээ УИХ-ыг бодлоготой байлгая гэвэл улс төрийн намуудыг зөвшөөрч, төлөвшүүлэх, улс төрийн намаар дамжин УИХ-ын бодлого тогтвортой байх энэ гол зарчмын нэг заалт болох УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог бид дэмжье гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Бидэнд хүнд байгаа боловч Монгол Улсын ирээдүйг бодож, энэ улсын ардчиллын үнэ цэнийг хамгаалах гэж, ардчилсан парламентыг үнэхээр зөв тогтоцтой болоод, цаашид төлөвшөөд яваасай гэдэг үндсэн дээр зарчмын суурь саналыг бид тавьсан. Харамсалтай нь энэ санал өнөөдөр унаж,  одоо санал хураалтаар энэ асуудал нэг тийшээ болох нь. Хэрвээ бид сонгодог парламентад тавигдаж байгаа бидний өнгөрсөн сургамжин дээр тулгуурласан энэ зүйлийг өөрчилж чадахгүй юм бол, эр зориг гаргахгүй юм бол энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ач холбогдол байхгүй болно. Хийсэн зүйлээ бүгд нэг эргээд хараарай.

Намуудын тогтолцоог буй болгосон мөртлөө намуудыг төлөвшүүлэх, улс төрийн бодлогод зүй зохистой оруулах боломжийг олгосон энэ пропорциональ тогтолцоог үгүйсгэж байгаа нь Үндсэн хуулийг тахир дутуу болгож байгаа хэрэг.

Мэдээж Ардчилсан намд энэ асуудал хүнд байсан ч гэсэн зарим нэгэн хүнд таалагдахгүй байсан хэдий ч бид Монголын ирээдүйг бодож, энэ саналыг оруулсан.

Энэ тогтолцоогоор улсыг төлөөлүүлээд, орон нутгийг төлөөлүүлэн тэгш хэмжээнд хийсэн бол Монголын парламентын өнгө ирээдүйд огт өөр болох байсан. Энэ боломжийг бид өнөөдөр алдаж байна.

Би үүнд маш их харамсаж байна. Үүгээр популизм хийх шаардлагагүй байсан юм. Улстөрчид 2020 оныхоо сонгуулийг бодож шийдвэр гаргах шаардлагагүй байсан юм.

Энэ бол Монгол Улсын ардчиллыг баталгаажуулах, ардчилсан Үндсэн хуулийг төгөлдөршүүлэх, үнэхээр энэ ардчилсан сонгодог парламентаа хамгаалах цорын ганц зүйлүүдийн нэг байсан гэдэгт бид итгэл үнэмшилтэй байдаг.

Өнөөдөр энэ зарчмын асуудлууд санал хураалтаар унах юм шиг байна. Олонхи энэ дээрээ тохирсон юм шиг байна.

Бидний оруулсан холимог тогтолцооны асуудал унах юм бол Ардчилсан намын урьдчилсан зөвшилцөлсөн, саналаа оруулсан үр дүн байхгүй болно. Хэрвээ энэ санал унах юм бол бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуралдаанд Ардчилсан нам цаашид оролцох боломжгүй гэдгээ би та бүхэнд хэлье. Баярлалаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top