x

“Насаараа татвар төлсөн хүмүүсийн тэтгэврийг нь өндөр тогтоох боломж олгох хуулийг хэлэлцээд өгөөч”

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар өөрийн баяр сууриа дахин хүргэлээ. 

Тэрээр "Миний бие тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцон тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Нэлээд тэмцэж байж арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан. Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээгүй. Энэ хуулийг түүхий хууль гээд байгаа. Тийм биш. 30-40 жил татвараа шударгаар төлсөн иргэд тэтгэврээ таван жилийн дунджаар тооцуулж авдаг болох л тухай хуулийн төсөл юм.

МАН таван жилээр ажлаа төлөвлөдөг нам. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихсон. Иргэд “дордохын” долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр анхнаасаа бүтэлгүйтээд байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна.

Барааны үнэ 2018 оноос хойш 50 хувиар өсчихлөө. Барааны үнийн өсөлт орлого багатай иргэдэд хамгийн хүндээр тусдаг. Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцдог болсноор 140 мянга орчим иргэн сар бүр дунджаар 120 мянган төгрөг нэмж авахаар болж байгаа.

Үүнд жилд 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол Богд Зонхова бурхан барих төсвийн тал нь шүү дээ. Ийм хэмжээний төсвөөр 140 мянган хүний асуудлыг шийдэх боломж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top