x

М.Чимэддорж: Засгийн газрын өр сүүлийн 5 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн

Ардчилсан Хувьсгалын 31 жилийн ой, Ардчилсан намын 21 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэн өдрийг /арванхоёрдугаар сарын 16/ тохиолдуулан, хүний эрхийг үзэл баримтлалынхаа төвөө болгон сахин хамгаалдаг Ардчилсан нам XXI зуунд, улс нийгмийнхээ байдал, өөрчлөлт, хувьсал, хөгжил, хэтийн төлөвийн чиг хандлагын талаарх эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээ, дэвшүүлж буй үзэл санааг хэлэлцүүлэх, гишүүд дэмжигчиддээ таниулан сурталчилах зорилгоор "ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ XXI ЗУУН" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Эдийн засагч М.Чимэддорж ''Иргэнгүй эдийн засаг'' сэдвийн хүрээнд илтгэлээ тавив.

Тэрээр "Өнөөдөр бид Ардчиллын 30 жилийн түүхийг ярьж байна. Бид өнөөдөр иргэнээсээ холдож байгаа төрийн гэрч болон амьдарч байна.

2010 онд байсан 100 төгрөг өнөөдөр 232 төгрөгтэй тэнцэж байна. 1990 оноос хойш МУ-д зах зээлийн эдийн засгийн систем бий болсноор өмчийн олон систем бий болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд Төр бизнесийн салбартай хутгалдсаар хувийн эдийн засгийн хэвшлийг улам бүр шахсаар байна. Цаашдаа энэ эрчээрээ байвал Монголд зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшил хумигдах аюул нүүрлэж байна.

Төр улам бүр данхайсаар байна. Төрийн бүтэц улам бүр өсөн нэмэгдсээр 9 даргын ажлыг 10 дарга хийдэг болж. Энэ олон дарга нарыг дагаад тэдний хангамж өсөж, улсын эдийн засгаас гарч буй төсөв нэмэгдсээр байна. 10 жилийн хугацаанд МУ-ын улсын төсөв 6 дахин өссөн байна. МУ-ын эдийн засаг төрд суурилсан эдийн засаг руу явсаар дарга нарын зарцуулж буй мөнгө 6 дахин өссөн байна. МУ-ын ЗГ-ын өр сүүлийн 5 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн байна. Энэ бол Ардчилалд тулгамдаж буй хамгийн том гажуудал юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top