x

Хугацаа нь дууссан Цэцийн даргаар давхар дээлийг нөмрүүлэх МАН-ын бодлого ба АН-ын гар хөлүүд

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог өөрчилнө, Ерөнхийлөгчийг бүх нийтээр биш, парламентаас сонгоно, сонгодог парламентын тогтолцоо явна, гишүүдийн тоог нэмнэ хэмээн хошгоруулж асан МАН-ын удирдагчид жинхэнэ төрхөө харуулав. УИХ-ын хоёр гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийг өөрийг нь Үндсэн хуулийн Цэцэд өгчээ. 2019 онд МАН-ын дангаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох” тухай Үндсэн хуулийн 39.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн тухай тэд Цэцэд мэдээлэл гаргажээ.

Үүнээс ч өмнө “Давхар дээлнээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” гэх маягийн уйлан дуулаан Л.Оюун-Эрдэнийн танхим дотор яваад эхэлчихсэн. Намрын чуулганы хугацаанд багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэнэ, давхар дээлээ дахин нөмрөх нь гэдэг захиалгатай зөвтгөлүүдээ хэвлэлүүдээр цацаад эхэлчихсэн.

Гэвч МАН дангаараа баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө дангаараа буцааж нураах нь нэгд ичгүүртэй, хоёрт гэхэд хууль зүйн хувьд боломжгүй зүйл. Учир нь МАН 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэг удаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийг найман жилийн дотор дахин өөрчлөхийг хориглох” маш хатуу заалтыг оруулсан. Найман жил буюу УИХ-ын хоёр бүрэн эрхийн хугацаа гэдэг нь огт санамсаргүйгээр бичигдсэн зүйл биш. Энэ хугацаанд парламентын хүчний харьцаанд өөрчлөлт орсон буюу бодлого солигдсон байх нөхцөл байдлыг тооцож үзсэн хэрэг.

Гэтэл үүнээс хойш нэг бүрэн эрхийн хугацаа ч өнгөрөөгүй, эрх баригч нам буюу бодлого нь солигдоогүй байхад өмнө хийсэн өөрчлөлтөө дахин өөрчлөх нь хуулийн хувьд боломжгүй, хаалттай болчихож байгаа юм. Тиймээс үүнийг тойрч гарахын тулд МАН Цэцийн дүгнэлт гаргуулахаар шийдсэн байна. Өөрсдөө мэдээлэл бариад гүйх нь шившигтэй байсан учир нэр төрд гарз болохгүй буюу угаасаа гарзандаа гарсан нөхдийг ашиглахаар шийдсэн нь АН-аас сонгогдсон хоёр гишүүн. “Женко”-гийн квотоор УИХ-д нэр дэвшиж, “Женко”-гийн төлөө УИХ-д суусан хоёр нөхөр эзэндээ өрөө төлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт руу гар далайсан МАН-ын хутганы ир болоод явж байгаа нь энэ.

Хэрвээ “ҮХНӨ нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг цэцийн дүгнэлт гарчихвал МАН Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, давхар дээлээ эргүүлээд нөмөрчихнө. Сайд нараа УИХ-ын гишүүд дотроос томилдог болчихвол өмнөх жишгээр УИХ албан ёсоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үйлчилдэг хуулийн хэлтэс болж хувирна. Парламентаасаа давсан эрх мэдэлтэй Засгийн газартай, Засгийн газар нь УИХ-аа авилгаладаад хүссэн шийдвэрээ гаргуулдаг болно. Одоо ч гэсэн тийм байгаа л даа. Түүнийгээ илүү албажуулж, хууль ёсны болгох гэж байгаа юм.

Гэвч нэг зүйлийг сануулахад, Үндсэн хуулийн 68-р зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй” гээд цагаан дээр хараар биччихсэн бий. 1992 онд баталсан Үндсэн хууль болон 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт хоёр яг адил хүчин чадалтай. Тэгэхээр Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзэх хуулийн боломжгүй гэсэн үг.

Гэвч боломжгүй зүйлийг ч боломжтой болгодог нэг зүйл бол тухайн асуудлаар шийдвэр гаргаж байгаа нөхдийн хувийн сул тал байдаг. Тэр нь энэ удаа Цэцийн дарга Н.Чинбатын тэтгэвэрт гарах хугацаа тулсан явдал. Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүний насыг “төрийн алба хаах насны дээд хязгаар” буюу 65 байхаар бичсэн. Харин Н.Чинбатын хувьд 1956 онд төрсөн, энэ жил 65 нас хүрсэн. Хуулийн дагуу тэтгэвэртээ гарах цаг нь болсон хүн. Гэвч түүнийг Цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ-аар ярихгүй байгаа шалтгаан нь Ш.Адьшаа, Н.Ганибал нарын Цэцэд гаргасан мэдээлэл болж байна. Хэрвээ МАН-ын хүссэн дүгнэлтийг гаргаж өгвөл түүний ажиллах хугацаа дахиад хоёр жилээр уртсах буюу бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж болно гэсэн үг.

Яг ийм шалгуураар Н.Жанцан гэдэг хүнийг 70 настайд нь арай гэж Цэцийн гишүүнээс чөлөөлж байлаа шүү дээ. Цэцийн гишүүний тэтгэврийн насыг 65 болгох хуулийг УИХ 2016 онд баталсан байтал Н.Жанцанг 2018 онд чөлөөлсөн. Энэ хүртэл бүтэн хорин жил, завсаргүй таван удаа Цэцийн гишүүнээр томилогдож ажилласан байдаг юм. Харин П.Очирбатыг 2016 онд 65 настайд нь “тэтгэврийн насанд хүрсэн” гээд Цэцийн гишүүнээс чөлөөлж байлаа. Хууль хүртэл ийм хоёр нүүртэй болчихсон цаг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 19 цаг 14 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 19 цаг 21 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 19 цаг 30 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 20 цаг 12 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 22 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 23 цаг 4 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 23 цаг 25 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 23 цаг 31 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 23 цаг 41 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 23 цаг 50 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 23 цаг 55 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 23 цаг 57 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top