x

"Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллах нь зүйтэй"

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв.

Тэрбэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэснийг хэлэв. Ойн хүрээнд ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь оросын тал харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж буйгаа онцлов.

Өнгөрсөн зуунд харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өрнөж, амжилт бүтээлээр арвин байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ. Шинэ зуунд хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчим, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.

Хүлээн авч уулзсанд нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон томоохон асуудал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах чиглэлээр оросын талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top