x

Хүнд цаг үед харилцан бие биенээ дэмжин ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Ражкумар Ранжан Сингхтэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс Энэтхэг Улсыг оюун санааны хөрш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрбээр, түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх Монгол Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж байгаад баяртай байна гээд “КОВИД-19” цар тахлын хүнд энэ цаг үед Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад хийж буй анхны айлчлал болохыг танилцуулав. Тэрбээр, айлчлалынхаа хугацаанд Гандантэгчинлэн болон Бэтүб хийдэд зочилж, эртний гар бичмэлийг тоон хэлбэрт шилжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Гадаад харилцааны сайдтай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхсан. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй.

Тэрбээр үргэлжлүүлэн Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал болохыг онцолж, түүхий тос тээвэрлэх хоолойн барилгын ажлыг тус үйлдвэр ашиглалтад оруулахаас өмнө дуусгах. Мөн Монгол Улс Олон Улсын Нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх тухай асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдсөн бөгөөд элсэх эсэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллага хэлэлцдэг тул Улсын Их Хурлын даргыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар олон жилийн түүхтэй Монгол, Энэтхэгийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Үүнд Элчин сайдын үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бэлэг тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудлаар хоёр улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд нягт холбоотой ажиллаж байгааг дурдаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн Олон Улсын Нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх асуудлын хувьд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа бид нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.

Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид ч энэ уламжлалаа хадгалж, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 8 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 8 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 9 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 10 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 12 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 14 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 24 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 32 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 46 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 14 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 14 цаг 38 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 14 цаг 40 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 14 цаг 41 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 14 цаг 43 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 14 цаг 45 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 17 цаг 32 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 17 цаг 37 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 17 цаг 38 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top