x

Ч.Өнөрбаяр: Уйлдаг бол уйлахаар энэ төсөвт Ерөнхийлөгч хориг тавих ёстой байсан

Ардчилсан намаас өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нарын санаачилсан “Богд Зонхова” хөшөөт цогцолборын бүтээн байгуулалт болон Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэгийн талаар намын байр суурийг хүргэлээ. 

Тэрээр "Үндсэн хууль дээр төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Эрх баригчид хуучин засаглаж байхад Байгууллагын нууцын тухай хуулийг өргөн хүрээнд тавьж, тухайн үеийн хуулийн дөрөвдүгээр зүйлд байгууллагын дарга нь байгууллагынхаа нууцыг тогтооно гэж тусгаж байсан. Энийг дагаад төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан. Ардчилсан намын үед ийм байж болохгүй гээд Нийтийн сонсголын хууль, төсөв мөнгөтэй холбоотой Шилэн дансны тухай хууль гэх мэт төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой олон хуулийн шинэтгэлийг хийсэн.

Гэтэл эрх баригчдын оруулж ирж байгаа хуулийн төсөл нь их сайхан нэртэй, дотор нь эсрэг зарчимтай байх жишээтэй. Нэг талдаа хүний эрхийг хамгаална гэж яриад байдаг ч хэлэлцэж буй хуулиарааа түүнийхээ эсрэг хууль баталж болохгүй.

Эрх баригч нарын хийж буй алхам нэг байвал яасан юм бэ гэж хэлмээр байна.

Хоёрдугаарт, улсын төсөв уйлдаг бол уйлахаар төсөв баталжээ. Энэ бол мөсөн уулын зүгээр оройн шүү дээ. Энэ бүхэн үнэн. Үндсэн хуулиа өшгөлдөг төр байх ёсгүй.

Олон хүний эрхийг зөрчөөд байвал, улс төрийн намаас татгалзсан байдгийнхаа хувьд Ерөнхийлөгч энэ төсөв дээр хориг тавих ёстой байсан. Ерөнхийлөгч иргэдийн төлөөх онцгой эрхээ ашигласангүй. Чиглэл өгнө гэдэг нь төсвийг зүгээр царцааж байна л гэсэн үг. Түүнээс зүйн бол “Богд Зонхова”-ын төсөл үргэлжилнэ гэж ойлгож болно.

Бид цаашдаа эрх баригчдын өөдөөс үгээ хэлж, шүүмжилсэн иргэдийг хамгаалсан чиглэл рүү бодлого гаргаад явж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийтийн сонсголын асуудал нь гацаанд орчихлоо. Нийтийн сонсголыг нэн даруй хийх ёстой. Энэ жил хамгийн ихээр хүний эрхийг уландаа гишгэлээ. Эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилсон. Цөөн гишүүн 32 тэрбум төгрөгөөр тоглодог байж болохгүй. Ерөнхийлөгч энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөс илүүтэй хориг тавих ёстой байсан" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top