x

"Жуулчид ирээд юуг үзэж харах вэ, "Богд Зонхова" төсөл үргэлжлэх ёстой"

"Бодь мөрийн зэрэг", "Тарнийн мөрийн зэрэг" судрыг айлдсан Богд Зонховын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар УИХ-аар батлуулсан. Тасганы овоонд хэзээний эхэлсэн энэ бүтээн байгуулалтын ажил асуудал, шүүмжлэл дагуулсаар байна.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэсэн бол Соёлын сайд Ч.Номин "Цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм. 

Ийнхүү төсөв батласан УИХ-ын гишүүд маань энэ талаар “огт мэдээгүй” гэж мэлзээд зогсохгүй хэргийн эзнийг хайж эхэлжээ. 

Тэгээд нэр бүхий гурван гишүүд буюу Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар энэхүү хөшөөг барих ажлыг санаачилжээ. 

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Улсын 2022 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наядаар нь мөнгө суулгасан байна. Энэ мөнгө хүрэх ёстой хүмүүстээ хүрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг л хоёр жил явлаа шүү дээ.

Бидний амьдрал үргэлжилж байна. Улс, орнууд хилээ нээгээд эхэллээ.

Тасганы овоо түүхийн хувьд чухал дурсгалтай газар. Энийг хамгаалж тохижуулалт хийх ёстой. Монголд жуулчид ирээд юуг үзэж харах вэ. Би энэ төсөл үргэлжлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ одоогоор төсвөөс нэг ч төгрөг гараагүй. "Богд Зонхова" гэдэг ТББ зураг төсөл зэрэг ажлыг хариуцаж явдаг юм билээ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top