x

Үндэсний бөх ба дэлхийн допингийн асуудал

Манай үндэсний бөхийн одоогийн нөхцөл байдал 1970 оны үеийн дэлхийн спортын дүр зурагтай тун адилхан нөхцөлд байна. Энэ үеийг хүртэл спортоор мөнгө олох, сайхан амьдрахад тун хэцүү байсан үе. Яахав мэргэжлийн бокс гэх мэт ганц хоёрхон спорт л гайгүй байсан бөгөөд телевиз бий болж спорт гардаг болсноор спортоор мөнгө олох боломж нэмэгдэж эхэлсэн юм. Тамирчид алдартай болж Японд гэхэд мэргэжлийн бөх эрчээ авч, сүмо бөх хуучны хоцрогдсон уламжлалт спортоос өндөр цалинтай мэргэжлийн спорт болох үүд хаалга дөнгөж онгойж байв. Мэргэжлийн бөх буюу рингэн дээр зодолдох бол тухайн үед зар сурталчилгааны маш том хэлбэр, үзэгчдийг хуйлруулдаг спорт байв. Мэдээж баруунд хөлбөмбөг, сагс гэх мэт багийн спортууд мэргэжлийн болох замналаа эхлүүлж, олимпын шууд дамжуулалт спортыг улам алдартай болгож бүр улс төрийн хэрэгсэл ч болж байсныг 1980 болон 1984 оны Лос Анжелесийн олимпоос харж болно. Манайх 1984 онд улс төрийн асуудлаас болоод ороогүй. 

Үндсэн асуудалдаа орьё. Спорт зурагтаар гарч тамирчид алдартай болох тусам цалин урамшуулал нэмэгдэж, зар сурталчилгаанаас мөнгө олж, алдар хүнд нь улс орондоо биш дэлхий нийтээр тархах болжээ. Ийм нөхцөлд том тэмцээнд түрүүлэх нь шагнал бага ч, алдар нэртэй болох боломж олдож байсан учраас түрүүлэхийн тулд тамирчид юу ч хамаагүй хийдэг байсны нэг нь допинг байв. Яахав том тулаан, спортын тоглолтын өмнө улс орон бүрт өөрсдийн гэсэн сэргээшийн төрлийн зүйл байсан ч энэ спортын нэгдсэн системд хянаж шалгах боломж байхгүй байлаа. Хуучин социалист орнууд үүнийг ашиглаж ШУ-ы үндсэн дээр олон амжилт гаргаж байсан тохиолдол байдаг. 

Манай үндэсний бөхийн одоогийн нөхцөл байдал үүнтэй тун төстэй нөхцөлд бий. Бөхчүүд алдартай, наадамд түрүүлэх нь шагнал бага ч дагалдах урамшуулал тэмцээнээсээ том. Тиймээс түрүүлж, цол авахын тулд юу ч хамаагүй хийж болно. Тийм ч учраас допинг эрчээ авсан. 1970-аад оноос хойш дэлхийн спортын салбарт болдог шиг допингийн хэрэглээ манайд тун өндөр байна. Удахгүй учраас олоод энэ асуудал цэгцрэх байх гэхдээ хэзээ вэ? 

Товчоор бол тэмцээнд түрүүлсний дараах нэр хүнд нь шагнал урамшуулал өндөр байгаа ч, тэмцээний зохион байгуулалтын систем хоцрогдсон, шүүлт асуудалтай, засаглал тогтворгүй, допингийн асуудал ихтэй. Нэгдсэн зохион байгуулалт, шагнал өндөр учраас бөхчүүд тэр шагналыг авахын тулд допинг хэрэглэж байгаа юм. 

Дэлхийн спорт энэ замыг туулаад гарсан. WADA буюу Дэлхийн Допингийн Эсрэг Холбоо дөнгөж 1999 онд байгуулагдаж энэ асуудалд нэгдсэн байр суурьтай болж эхэлсэн ч, одоог хүртэл допинг асуудал гарсаар л байна. Маш бага хугацаагаар хэмжигддэг усанд сэлэлт, хөнгөн атлетик, дугуй бол үргэлж допингийн асуудалтай. Бүх цаг үеийн алдарт дугуйчин Лэнс Армстронг системтэйгээр баригдахгүй допинг хэрэглэдэг байгаад зодог тайлсныхаа дараа баригдаж хамаг мөнгө, ивээн тэтгэгчээ алдсан бол усанд сэлэлтийн олимп, дэлхийн аварга Хятадын Сун Ян, Шотландын Данкан Скотт нарын медалийн тавцан дээрх маргаан олон хүнийг гайхшруулсан. Олимпын мөнгөтэй манай ангийн Робэрт Рэнвик допингтой тамирчдыг дийлэхгүй учраас зодог тайлсан гэж надад хэлж билээ. 

Сүүлд ОХУ-ын ЗГ-ийн ажилчид тамирчдын шээсийг сольсон, WADA-гийн ажилчидтай зүй бус харьцсан, тогтсон цаг үед мэдээлэл өгдөгдөггүй, тамирчдынхаа мэдээллийг хоцроодог гээд олон асуудал үүсгэж улмаар зохион байгуулалттай допинг хэрэглэж байсан учраас олон улсын тэмцээнд орох эрхээ хасуулсан юм. Гээд бичвэл допингийн асуудалд ярих бичих жишээ дэндүү олон.

Төгсгөлд нь хэлэхэд манай үндэсний бөх нэр хүнд шагнал урамшуулалт өндөр учраас допингийг яаж ч хязгаарлаад хүмүүс хэрэглэсээр байх болно гэсэнтэй эвлэрэх хэрэгтэй. Сүмо ч тэр, дэлхийн спорт ч тэр энийг болиулж чадахгүй байгаа. Тиймээс допингийн асуудалд системтэй, шилэн, алагчлалгүй, шударга, чанга хатуу байх ёстой. МҮБХ болон хамтрагч байгууллагууд мэргэжлийн болох хэрэгтэй. Уг нь миний Шотландад мастер хамгаалсан сэдэв "Монголын Үндэсний бөх мэргэжлийн спорт болох хэрэгтэй юу?" гэдэг сэдэв. Цаг нь болохоор энэ тал дээр юм хийнээ. 

Б.Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 1 цаг 22 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 1 цаг 34 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2 цаг 16 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 20 цаг 28 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 22 цаг 17 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top