x

УБТЗ-ын 47.3 тэрбум төгрөгийн өрийг 2025 он хүртэл улсын төсвөөс төлөхийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Манай улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндхэн байсан. 1990-ээд оны үед Японы Засгийн газар гараа сунгаж 1-2.6 хувийн үндсэн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй төмөр замыг сэргээн сайжруулах МонПи1, МонПи2 төслийг үе шаттай хэрэгжүүлсэн. Уг төсөл "Улаанбаатар төмөр зам"-ын техник технологийн дэвшил төдийгүй тухайн үед Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг бид мэднэ. Засгийн газар уг зээлийг авсны дараа 2000 онд Сангийн яам "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа 25 жил болгосон байдаг. Гэхдээ төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсан. МонПи1, МонПи2 төсөл нь 7.9 тэрбум иень буюу төслөөр авсан серийн зүтгүүр тухайн үедээ түлшний зарцуулалт 20-30 хувь, тос маслын зарцуулалт 18 дахин бага байсан нь Багануур-Улаанбаатар хооронд нүүрс тээвэрлэлтийн 80 орчим хувийг ДАШТ болон серийн хоёр зүтгүүрээр гүйцэтгэсэн байдаг. Мөн ачаа болон зорчигчийн вагон худалдан авсан хэмнэлтийн зөрүүнээс 18 сая ам.доллараар 1400 км урттай шилэн кабелийг төмөр замын шугамын дагуу суурилуулсан нь манай улсад интернэтийн сүлжээний үйлчилгээг бий болгосон анхдагч нь байсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2000-2014 онд нийт 48 төгрөгтэй дүйцэх иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан. 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл болон түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон. УИХ-ын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, алдангийн хүүгийн нийт дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлогдсон дизелийн түлшний онцгой албан татвар төлөгдсөн 73.8 тэрбумыг суутган тооцсон ч одоогоор 131 тэрбумын үлдэгдэл байна.

Монгол Оросын Засгийн газрын 1949 онд онд байгуулсан олон улсын хэлэлцээрээр дизелийн түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан. Гэвч зээлийн үндсэн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан. Хэлэлцэх эсэхийг шийдэх эсэх УИХ-ын тогтоолын төсөлд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбумаар, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбумаар тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлцэл хийх, үлдэгдэл 47.3 тэрбумыг улсын төсөвт 2021-2025 онд төвлөрүүлэхээртусгасан болно. ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсны эцэст Монгол Улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МонПи1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон" хэмээн тогтоолын төслийг танилцууллаа.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 49 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 55 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 0 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 8 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 2 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 53 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 57 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 20 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 27 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 49 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 57 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 20 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top