x

Д.Тогтохсүрэн: МАН-ын 62 гишүүнийг доромжилж болохгүй, С.Ганбаатарыг шүүхэд өгнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэх юм. 

Уг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан байна гэж үзэж байна. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрийн эрсдэлийг үүрэх тухай хууль. Үүнийг төрд авъя гэж байгаа юм байхгүй. Төрд авах пи-ар-ийг даатгалын 14 компани явуулж байна. Гэтэл нэг сая жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар хэн ч ярихгүй байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгаж байна.

Харин жолооч нарын төлөөлөл болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг мөн хуулийн хэлэлцүүлэгт оролцуулмаар байна. Нэг сая жолоочийн эрх ашгийг хэлэлцэхгүй байх шийдвэрийг МАН-ын бүлэг яагаад гаргав. Мөнгөө төлсөн хүмүүс хөгжмөө захиалдаг гэдэг. Гэтэл жолооч нар юун хөгжмөө захиалах. Төр даатгалыг 14 компанид хуваагаад өгчихсөн байна" гэлээ.

Үүний хариуд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуй. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг тогтоогоорой. Өөрөө биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Иймээс уучлал гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top