x

Б.Жавхлан: Хилийн 0 цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авахаар болсон

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны дараа ачаа тээвэрлэлийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Жолооч нарыг уулзуулахгүйгээр хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихээр шийдвэрлэлээ. Гэхдээ хоёр улсын талаас нэгдсэн ойлголтод хүрсэн нь аль ч талд COVID-19-ийн нөхцөл өөрчлөгдсөн энэ горимоор явна. Ямар ч шинэ нөхцөл байдал үүссэн энэ үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн нэгдмэл ойлголтод хүрсэн. Энэ горимоор бүх төрлийн бараа бүтээгдэхүүн орж ирнэ.

Бид ингэж л шийдэхгүй бол маш их хугацаа алдана. Өөр байдал эсвэл коронавирусийн нөхцөл байдал хэвийн болтол хүлээвэл 4-5 сар болно гэж урд хөрш анхааруулж байгаа. Тиймээс бид нөхцөл байдалтай уялдаж ажиллаж ёстой. Энэ бол ганц Замын-Үүдийн асуудал биш, гурван сая иргэний хэрэглээ болон инфляц, үнийн хөөрөгдлийн асуудал. Тиймээс үүнийг шийдвэрлэхэд нэг өдөр, нэг цаг ч гэсэн чухал учраас ямар нэг байдлаар хөдөлгөөд, хилээ нээх нь маш чухал байгаа юм.

Ингэхдээ хилийн 0 цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авахаар болсон. Явц дундаа цаашид нэмэгдүүлэх боломжуудыг судалж, боломж гарвал нэмээд явна. Өдөрт 50 чингэлэг гэдэг нь хэвийн байдалтай харьцуулахад бага тоо ч бараа материалаа татан авах ажлыг эхлүүлэх нь л чухал" гэлээ.

Мөн тэрээр нүүрс тээврийн жолооч нарын асуудлаар "Хилийн тээвэр хийхээр тэнд очсон эсвэл тэнд ажиллаж, амьдарч байгаа 5,000 орчим жолоочийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс дээрх ажилд аль болох тээвэрчдийг хамруулах тал дээр орон нутагт ажиллаж буй боомтын захиргаанд чиглэл өгсөн байгаа. 

Тухайлбал, тэнд хэдэн зуун тээврийн хэрэгсэл байгаагаас 400-500 орчим нь ч чингэлэг тээвэр хийх боломжтой тавцант тээврийн хэрэгсэл байна. Тэгэхээр одоо тавцант биш тээврийн хэрэгслүүдийг яаж тавцант болгож, илүү их шаардлага хангахуйц тээврийн хэрэгсэл болгон өөрчлөх вэ зэрэг боломж гарцууд бий.

Дээрээс нь Эрээнээс ачаа, бараа ороод ирэхээр нутгийн гүн рүү буюу Улаанбаатар руу тээвэрлэх дотоодын тээвэр давхар нээгдэнэ гэсэн үг. Тиймээс тэнд ч тээвэрчид ажиллах боломжтой болно. Хил хаалттай байгаа тохиолдолд бүх зүйл зогсох аюултай" гэлээ. 

Мөн Ганцмод боомт дээр байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн, стандарт бүхий PCR аппаратыг Гашуунсухайтад тавьж, ажиллуулахаар болсон талаар мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top