x

Ч.Хүрэлбаатар: Мояа омгийнхон самар сайн идээд, тактикаа өөрчил

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны хуралдаан дээр "Хаан банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу?" гэж асуугаад цахим орчинд дайралтад өртсөн тухайгаа бичсэн билээ.

Тэрээр "Энэ асуултын дараа үйл явдал 2 сценарийн аль нэгийн дагуу өрнөх байсан. Эхнийх нь үнэхээр яриад байгаачлан япон худалдан авсан бол Монголбанк японы холбогдох байгууллагуудаас шаардлагатай бүх тодруулгыг аваад бүх зүйл ном журмын дагуу боллоо гэдэг тайлбар УИХ-д ирүүлээд хэл амгүй дуусах байлаа. Харамсалтай нь ийм юм болсонгүй. Хоёр дахь сценарийн дагуу буюу хэл амтай үйл явдал өрнөж байгаа нь японы цаана тодорхой монгол эзэн байгааг харуулж байна. Буруу юм болж байна гэж хэлсэн хүнийг харлуулах, гүтгэх, доромжлох гээд нэг л танил технологи. Танил технологи эзэнээ бариад өгч байна" гэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр түүний эхнэрийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох болсон талаар мэдээлж эхэлжээ. Тодруулбал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг албан тушаалаас нь чөлөөлөхөөр яригдаж эхэлсэн бөгөөд түүний оронд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгийг томилно гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Р.Саранцэцэг нь 1998-2002 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002-2005 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт ахлах эдийн засагч, 2005-2016 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газapт Мөнгөний бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байжээ. Мөн 2016 оноос Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж байгаа юм. Тэрээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр юм. 

Харин уг мэдээллийн дараа Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "Хааны эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол Мояачуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил. Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд Хаан банкны асуудал босгож ирсэн гэж. Эхнэрээ гуйж Монцамэ агентлагийн дарга болж байсан А.Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй. Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлаганд ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь би дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top