x

Оюутолгойн хэлэлцээрт МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨХ 20 ХҮН

Монголын 3.2 сая иргэний эрх ашгийг хамгаалж Оюутолгойтой хэлэлцээрийн ширээний ард суух ажил хэрэг ид үргэлжилж байна. Бүр нухацтай авч үзвэл,  өнгөрсөн 11 жилийн турш 34 хувийг эзэмшигч Засгийн газрыг үл тоож ирсэн хэмээдэг “Рио Тинто”-г хөдөлгөх, шахах, Монголд өгөөжтэй шийдвэр гаргуулах эгзэгтэй үе яг энэ төрийн үед таарч байгаа бол түүнийг нь үр дүнд хүргэх төлөөлөл маш том хүлээлт, хариуцлагыг үүрч буй. Энэ цаг үеийг ашиглаж чадвал боломж, алдвал манай улсад нөхөж боломгүй хохирол учрах эрсдэлтэй.

Олон нийтийн харж буйгаар “Рио Тинто”-гоос Засгийн газар руу байсхийгээд л захидал илгээсэн байдалтай гэх ерөнхий мэдээлэл явж буй. Сүүлд “Рио Тинто”-гаас  2.3 тэрбум ам.долларын өрийн 1.6 тэрбумыг “тэглэх”, 350 сая ам.долларын “урьдчилгаа” өгөх зэрэг саналуудыг ирүүлээд буй. Харин Засгийн газар далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг сөргүүлэн тавьж байгаа аж.

Тэгвэл Монголын төрийг төлөөлж Оюутолгойтой ширээний ард сууж байгаа багт хэн хэн багтаж байна вэ гэдгийг танилцуулья. Эдгээр хүмүүсийн ур чадвар, уран мэхээс хамаарч хэлэлцээр хэр дүнтэй байх нь шийдэгдэнэ. Эс бөгөөс гавьяа хүртэх бус эргээд шийтгэл яригдах ч эрсдэл гарч болзошгүй. 

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Тэгвэл Оюутолгойтой ширээний ард суух багт парламентын гишүүд, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Эрдэнэс Оюутолгой”  компанийг төлөөлсөн 20 хүн багтаж байна.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна. Гишүүдэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн,  О.Цогтгэрэл, Н.Наранбаатар нар байгаа юм. Харин сайдуудаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо байгаа бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Нарийн бичгийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж ажиллаж буй аж.

“Рио Тинто” болон Засгийн газрын Ажлын хэсэг хэд хэдэн удаа уулзаад байгаа. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцэрийн талаар “Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж буй. Гэхдээ бидний хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн чухал нь, бидний хүсч буй зүйл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг хэлэлцэгч талд удаа дараалан тавьсан. Гэвч хэлэлцээр хийж буй талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, ямар нэгэн зүйлийг одоогоор гаргаагүй. Нөгөө тал Хөрөнгө оруулалтын гэрээг нэг ч хөндөөгүй тохиолдолд бид мянган зөвлөх авчраад хэлэлцээр урагшлахгүй.

Тиймээс улс төрийн болон бүх арга хэрэгслүүдийг ашиглаж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Оюутолгойн хэлэлцээрт дотооддоо нэгдмэл байр суурьтай, хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийг наашлуулах, олон түмэнд хүртээмжтэй болгох чиглэлээр нэгдмээр байгаа юм.

Арбитрын маргаан шийдвэрлэх хянан шалгах ажиллагаа  2023 оны сүүлч хүртэл үргэлжилнэ. Энэ бол яаран дүгнэж, хэлэх зүйл биш. Гэхдээ бид хуулийн ферм, зөвлөхүүдтэйгээ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Нэмэлт нотлох баримтуудыг гаргаж өгөх тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа. “Рио Тинтогийн зүгээс зардлынхаа хэтрэлтийг Засгийн газраар зөвшөөрүүлж, дараагийнхаа мөнгийг босгож, далд уурхайгаа яаралтай дуусгах саналыг л тавьж байгаа. Дубайн гэрээг цуцлах гэж байгаа. Дубайн гэрээний ихэнх нь нэмэлт зардлын төлөвлөгөө байсан.

Гэтэл батлагдаад, хэрэгжээд, дахиад зардал хэтэрчихээд байна. Үүнээс гадна хэд, хэдэн суутгал, шимтгэлтэй холбоотой давуу байдал үүсгэснийг энэ гэрээгээр цуцална. Дараагийн шатанд, арбитрт маргаан үүсгэх, хөндлөнгийн аудит томилох, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн дараагийн зарга маргаан үүсгэх төлөвлөгөөнүүд байгаа” хэмээн мэдэгдээд буй.

Тэгвэл өчигдөр Төрийн ордонд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 10 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 11 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 12 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 13 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 15 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 26 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 35 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 49 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 14 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 14 цаг 41 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 14 цаг 43 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 14 цаг 44 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 14 цаг 46 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 14 цаг 48 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 17 цаг 35 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 17 цаг 40 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 17 цаг 41 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top